Энэ сарын 6-нд УТЗЗ-нийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Ардын банкны орлогч дарга И Ган: - 3.3 триллион ам.долларын гадаад валютын нөөц нь гүйлгээний стандартад нийцэж байна. Гүйлгээнд орохгүй хөрөнгийг албаны талын нийтэлсэн гадаад валютын нөөцөд багтаагаагүй гэв.
Тэрээр 6-ны өдөр хийлгэсэн УТЗЗ-нийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганы хэвлэлийн бага хуралд дээрх үгийг хэлсэн юм.
И Ган: - Хятад улс гадаад валютын нөөцийг гүйлгээний аюулгүй байдал болон үр ашиг олох зарчмын дагуу удирдаж байна. Хятад улс Олон улсын валютын байгууллагын хуваарилсан стандартын дагуу гүйлгээнд орохгүй хувьцааны эрхийн хөрөнгө оруулалт, дүрмийн сан зэрэг стандарт хангахгүй хөрөнгийг албаны талын гадаад валютын нөөцөд оруулаагүй гэв.
