
БХАТИХ-ЫН Байнгын хорооны дарга Жао Лежи 07-р сарын 11-ний өдөр Бээжин хотноо Соломоны арлуудын Ерөнхий сайд Согаварег хүлээн авч уулзав.
Жао Лежи:
- 2019 онд Хятад, Соломоны арлуудын хооронд дипломат харилцаа тогтоод ирснээс хойш хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, эерэг эрч хүчийг харууллаа. БХАТИХ-ЫН Байнгын хороо нь Соломоны арлуудын Үндэсний Ассамблейтай найрсаг солилцоог бэхжүүлж, хоёр орны удирдагчдын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлж, хууль тогтоох байгууллагын онцгой үүргийг гүйцэтгэж, Хятад, Соломоны арлуудын хооронд шинэ эрин үед харилцан хүндэтгэх, нийтлэг хөгжлийн цогц стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үзэл санаа, хэрэгжүүлэх талаар танилцуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ ололт амжилтууд нь дэлхийн хөгжилд шинэ боломжуудыг бий болгоно гэж хэллээ.
Согавар:
- Дэлхийд ганцхан Хятад улс бий. Тайвань бол Хятадын нэг хэсэг. Соломоны арлууд нь нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадтай янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
