solongonews
Тал нутгийн соёлын наадмын хаалтын ёслол
2017-09-04 17:20
XIV удаагийн Хятад улс-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын хаалтын ёслол, мөн Шагнал гардуулах ёслол 09-р сарын 03-ны үдэш Хөххотын Улаантеатрт боллоо.

        Ёслолд Өөртөө Засах Орны дарга удирдлагууд оролцож, ”Тал нутгийн Улаанмөчир”-ийн урлагийн тоглолт сонирхсон юм. Шагнал гардуулах ёслолоор ӨМӨЗО-ны 2016-2017 оны Гилбээн жүжгийн шилдэг бүтээл, шилдэг найруулагч, хөгжмийн зохиолчдод шагнал гардууллаа. Мөн ӨМӨЗО-ны 13 дахь удаагийн оюуны соёлын “Таван нэгийн инженеринг”-ийн шагналаар дараах бүтээлүүд шалгарсан байна. Үүнд, “Тал нутгийн гэрэлт хөшөө” жүжиг шилдэг бүтээлээр, “Ухаарал” нэртэй монгол бичил жүжиг шилдэг Гилбээн жүжгээр, “Хайр бялхсан Өвөр Монгол” шилдэг дуу хөгжмийн төрлөөр зэрэг олон бүтээлүүд шагнал гардлаа. Түүнчлэн шилдэг бүжиг, кино шагнал, телевизийн шилдэг жүжгийн зэрэг төрлүүдэд  шагнал хүртээсэн юм. Ийнхүү өнгөрсөн 14 жилийн туршид монгол үндэстний соёл урлагийг уламжлан хөгжүүлсээр ирсэн Тал нутгийн соёлын наадам энэ жил амжилттай болж өндөрлөлөө.

                                                                           Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл