- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай Улаанмөчир 187 гаруй тоглолт хийснээс хөдөө орон нутагт 103 , хот сууринд 71, гадна муж орноор 13 тоглолт хийжээ. Тэрээр ядуурлаас ангижруулах талын бодлогыг ухуулан сурталчлах үүднээс манай Улаанмөчир “Дөрөөн дээр мялаасан сүү”, “Нандин захиа”, “Сөнид бүсгүй”, “Урлаж сийлсэн улаан туг” зэрэг амьдралд ойртсон бүтээлийг зохион бүтээсэн гэж байв.
Нас бага, ажлын туршлага хомс хэмээн Хастана тархи толгойгоо зэвсэглэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх үүднээс Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг зорьж, бүжгийн найруулагчийн мэргэжлээр магистрт суралцаж байгаа аж. Мөн нутгийн ахмад буурал, ардын уран бүтээлчдийг сурвалжилж, малчин айлаар явж тэмээний ноосоор дээс томох, ээрэх зэрэг ажилд оролцож, “Сөнид бүсгүй” хэмээх гурван хүний бүжгийг зохиож, аймаг хотын олон сайхан шагналыг авсан хэмээн ярилаа.
Хастана энэ удаагийн “Хоёр чуулган”-д “Хятадын Улаамөчирийн тэргүүний багийг урамшуулан шагнах их хурал болон Хятадын Улаамөчирийн тэргүүний багийн тоглолтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулбал зөв хэмээх санал дэвшүүлжээ.
- 1997 оны 08 дугаар сард Хятадын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл болон Хятадын соёлын яамнаас Хятад улсын Улаанмөчирийн тэргүүний багийг урамшуулан шагнах их хурал, Хятадын Улаанмөчирийн тэргүүний багийн тоглолтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ нь хөдөө орон нутгийн Улаанмөчирийн ажилтнуудад үүд нээж, урам зориг, эрч хүч өгдөг. Мөн хөдөө орон нутгийн Улаанмөчирийн авьяасыг Хятадын ард түмэнд гайхуулж, үндэстний соёл урлагийн гайхамшгийг олон олон үзэгчдэд хүргэх, таниулах зэрэг ач холбогдолтой юм гэлээ.
