solongonews
Монгол хэлний богино хэмжээний жүжиг, шог жүжгийн тоглолт
2018-08-10 00:35
Монгол хэлний богино хэмжээний жүжиг, шог жүжгийн тоглолт

15 дахь удаагийн Хятад улс·Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын цуврал үйл ажиллагааны нэг болох Монгол хэлний богино хэмжээний жүжиг, шог жүжгийн тоглолт 08-р сарын 09-ний үдэш Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн Урлагийн танхимд боллоо.

Өвөр Монголын бүхий л аймаг хотоос шигшигдэн шалгарсан шилдэг жүжгүүдийг үзэгч түмэндээ энэ үдэш хүргэж байгаа бөгөөд энэхүү тоглолтыг маргааш үдэш буюу 08-р сарын 10-ны үдэш дахин нэг удаа үзэгчдийн хүртээл болгох юм.

Амьдралд ойртсон, өнөөгийн залууст нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан тоглолтууд нь үзэгчдийн нулимс инээдийг хослуулж байлаа.

 

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл