solongonews
Бээжинд “COVID-19”-ийн халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020-06-18 16:52
Бээжинд “COVID-19”-ийн халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх газрын Хятадад 18-ны өдрийн байдлаөр “COVID-19”-ийн халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Бээжинд гарсан бол үнээс 3 нь шинж тэмдэггүй өвчтөн  байсан хэмээн Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл өнөөдөр мэдээллээ.

Хятадад энэ сарын 17-ны байдлаар Бээжинд 578 тохиолдол бүртгэгдсэнээс 411 хүн эдгэрч, 9 хүн нас барсан бол 158 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.  

17-ны өдөр шинээр нэмэгдсэн өвчтөний Хай Дянь дүүрэгт 1, Фэн Тай дүүрэгт 14, Да Шин дүүрэгт 6 тохиолдол бүртгэгдээд байна. Бээжин хотын бусад 13 дүүрэгт өвчний тохиолдол гараагүй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл