ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 25-нд болсон “2022 оны олон улсын нөхцөл байдал болон Хятадын дипломат харилцааны семинар”-т видеогоор үг хэлжээ.
Ван И:
- 2023 он бол ХКН-ын ХХ их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлэх эхний жил, мөн ч социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяны эхлэлийн жил гэдгээрээ онцлог юм. 2023 оны Хятад улсын дипломат харилцааны 6 том үүргийг танилцуулав.
Нэг. Төрийн тэргүүний дипломат харилцааг сайтар зохион байгуулж, гол ажлаа болгоно.
Хоёр. Бүх талыг харгалзан дипломат харилцааны ажлыг нэгдэлтэй төлөвлөнө.
Гурав. Глобал засаглалын тухай улам олон улс оронтой үзэл бодлоо нэгтгэнэ.
Дөрөв. улс орны чансаатай хөгжил болон гадаадад нээлттэй хөгжилд идэвхтэй үйлчилнэ.
Тав. Улс орныхоо эрх ашгийг тууштай хамгаална. Зургаа, олон улс дахь нэр нөлөөгөө үргэлжлэн нэмэгдүүлэх зэрэг болно гэжээ.
