Нүцгэн биеийг алдаршуулъя
2015-12-28 18:21
Нүцгэн биеийг алдаршуулъя! Хүмүүс нүцгэн биеийг хараад гоо сайхан гэхээс илүү гаж хэмээн бодддог талтай. Одооноос эхлээд хувцасгүй ч сайхан харагдах нууцыг хүргэе. Найз залуу, нөхөртөө сайхан харагдаж, сэрлийг нь дээд цэгт нь хүргэмээр байгаа биз дээ.
Бусадтай бүү харьцуул. Чи дуучин Ану, Киви-гийн Ука гэх мэт бүсгүйтэй огт төсгүй. Хайрт чинь тэр олон бүсгүйчүүдээс чамайг сонгож дуралсан. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулалгүй өөрийнхөөрөө байж, өөрийгөө тунхагла.

Бор арьс. Эмэгтэй хүн бүр 25 наснаас эхлээд хөгширөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог. Иймээс 25 нас хүрвэл өөртөө анхаарал тавиж эхлэх хэрэгтэй. Бор арьстай хүн илүү эрүүл, залуу харагддаг бөгөөд арьсанд хөгширөлт явагдах нь удаан байдаг. Бор арьстай бие сэрэл хөдөлгөдөг хамгийн том зэвсэг.
Булчинлаг бие. Булчин хэтэрвэл үзэмжгүй харагддаг. Тэр тусмаа эмэгтэй хүнд зохидоггүй талтай. Гэхдээ суларсан биш тохирсон чанга бие хамгийн сайхан гэдгийг сануулах хэрэгтэй байх.

Нэг хундага улаан дарс. Өдөр бүр нэг хундага дарс уу. Хамгийн сайн эм төдийгүй жин барих арга юм.
Өндөр өсгийт өмс. Нүцгэн, дотуур хувцастай байхдаа өндөр өсгийт өмсөхөө бүү мартаарай. Тэр таныг хүсэх болно. Мөн биедээ хамшийн сайхан бүхнийг зориулах хэрэгтэй. Ингээд хамтдаа шөнийг сайхан өнгөрүүлээрэй. Чи бол давтагдашгүй бүсгүй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
