Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хотын Зэлэн Айл хотын хар гахай тэжээх тусгай хоршоо хар гахай тэжээн хол ойрдоо алдаршив.
Тус хоршоо 2013 онд байгуулагдсан бол одоо талбайдаа 110 гаруй мэгж, 1100 гаруй хар гахай тэжээж байна.
Энд тэжээж байгаа хар гахай нь Хятад улсын Зүүн хойд бүс нутгийн гахай ба Нидерланд улсын Бакэшя гахайг эрлийзжүүлсэн хоёр дахь үеийн таваар худалдааны зориулалттай гахай болно. Энэхүү төрлийн гахай хүйтэнд тэсвэртэй, дархлаа сайн бөгөөд өвчин эсэргүүцэх чадвар сайн, мах нь амт шимттэй зэрэг давуу тал ихтэй. Тус хоршоо жилд зах зээлд 1800 гаруй гахай борлуулж, 3-4 сая юанийн орлого олж байна.
2017 оноос эхлэн тус хоршоо ядуурлаас ангижруулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, ядуу өрхийг удирдан хамтдаа баяжин чинээлэг болох төсөл төлөвлөгөө тогтоон хэрэгжүүлэв. Энэхүү төслөөр тус хоршоо ядуу зүдүү өрхөд гайхан торой ба тэжээл бордоо урьдчилсан зээлээр өгч ашиг орлого олгожээ. Мөн ядуу хүндрэлтэй өрх зөвхөн өөрийн тарьсан эрдэнэ шишээ хадгалбал болно. 6 сарын дараа тусгай хоршооноос хариуцуулан тэжээлгэсэн гахайн торойгоо хамгийн баталгаат үнээр худалдан авч, тэжээх үйлдвэрлэлийн ашиг орлогыг ядуу зүдүү өрхөд олгодог байна.
Тэжээх үйл явцад эрсдэлийг багасгах зорилготойгоор тус хоршоо ядуу зүдүү өрхөд хариуцуулан тэжээлгэсэн гахайн торойг нь даатгалд хамруулж, гахайн торойн хохирлыг багасгаж чаджээ.
