solongonews
Хятадын жуулчдыг халуун дотноор хүлээн авахад бэлэн байна
2023-02-16 11:02
Хятадын жуулчдыг олон засгийн газар халуун дотноор хүлээн авахад бэлэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ "Хятад улс гадагшаа гарах  аяллыг сэргээсэн тухай сайн мэдээ дэлхий даяар тархсаны дараа олон засгийн газар, Хятадын жуулчдыг угтан авахад тэсэн ядан хүлээж байна гэжээ.Гадагшаа чиглэсэн аялал жуулчлал сэргэснээр Хятад болон дэлхийн бусад орнуудын эдийн засаг, ард түмний солилцоо улам гүнзгийрч, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд илүү итгэл, эрч хүч нэмнэ гэж үзжээ.

Хятадын жуулчид олон улсад аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг сэргээхэд шинэ эрч хүч авчрах болсонд баяртай байна" гэв.

Тэрээр мөн "Хятад улс гадагшаа чиглэсэн бүлгийн аяллыг сэргээсэн тухай сайн мэдээ дэлхий даяар тархсаны дараа олон засгийн газар, аялал жуулчлалынхан  Хятадын жуулчдыг угтахыг тэсэн ядан хүлээж байгаа гэжээ. Кени улсын аялал жуулчлалын хэлтэс Хятадын аялал жуулчлалын бүлгүүдийн эхний багыг угтах ёслолыг зохион байгуулсан. Эмиратын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийнх улаан хивс тавин Хятадын аялал жуулчлалын бүлгүүдийг угтан авсан байна; Швейцар терминалын ирэгсдийн зам дээр "Женевт тавтай морилно уу!" гэсэн бичигтэй байлаа. Хятадын жуулчдыг угтан авахаар бэлэн байна гэж Унгарын Үндэсний аялал жуулчлалын зөвлөлийнхөн хэлж байна.

Цар тахал гарахаас өмнө Хятад улс олон жил дараалан дэлхийн хамгийн том гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын зах зээл байсан бөгөөд Хятадын жуулчид нь гадаадын аялал жуулчлалын хэрэглэгчдийн хамгийн том бүлгүүд байсан. Гадагшаа чиглэсэн аялал жуулчлал сэргэснээр Хятад болон дэлхийн бусад орнуудын эдийн засаг, ард түмний солилцоо улам гүнзгийрч, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд илүү итгэл, эрч хүч нэмнэ гэж үзэж байна.

”Мөн холбогдох улс орнууд Хятадын жуулчдыг аюулгүй, тав тухтай орчин, нөхцөлөөр хангана гэдэгт найдаж байна. Хятадын жуулчдад аюулгүй байдлын мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй, соёл иргэншилтэй, эрүүл аялахыг сануулсан" гэлээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл