solongonews
Чинээлэг амьдрал маш ойр боллоо
2021-08-27 10:46
Чинээлэг амьдрал маш ойр боллоо

   Энэ оны эхний хагаст улс даяар хот, суурингуудад 6.98 сая ажлын байр шинээр нэмж, жилийн зорилтын 63.5 хувийг биелүүлсэн байна. Зургаадугаар сард улсын хэмжээнд хот, суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.0 хувь байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 пунктээр буурав. Сүүлийн өдрүүдэд оны эхний хагаст ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг гаргаж, өнгөрсөн оноос ажил эрхлэлтийн байдал аажмаар тогтворжин, ерөнхий сайжруулалтын чиг хандлага ба ерөнхий байдал тогтвортой байхыг батална гэж мэдэгдсэн.

Ажил эрхлэлт бол хүмүүсийн хамгийн том амьжиргаа юм. Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь бүтээн байгуулах сайхан дүр зургийг бүтээхэд хүмүүсийн амар тайван, сэтгэл хангалуун амьдрах, хөдөлмөрлөж мөнгө олох эв найртай байдал дутагдаж үл болно.

Олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд одоо 700 сая гаруй ажилтан Хятадын хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлж байгаа юм. Зохистой, чанартай ажил эрхлэлт нь улс орныг баялаг, хүчирхэг болоход туслах төдийгүй ард түмэнд баяжих боломж олгож, ажлын улмаас олон хүмүүсийн амьдрал аз жаргалтай болсон.

                Ажилд орох сонголт үнэхээр гайхалтай

  Хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ 1949 оны сүүл үед 180 сая байсан бол 2020 онд 750 сая болж нэмэгдэж, 2013-2019 онуудад хот суурин газрын ажлын байрны тоо 7 жил дараалан 13 саяыг давжээ.

Бээжинд шинэ төгсөгч Ян Фань оюутны хотхоноос ажлын дотуур байранд нүүж, төгсөлтийн улирлын турш ажлын ярилцлага авсны дараа тэрээр олон ажлын байрны сонголттой болж, эцэст нь хүссэн ажлын байрандаа гарчээ.

Үхань хотод 7-8 жил ажилласан Чэнь Яжюнь шинээр байгуулагдсан том дата гарааны компанид шилжиж очсон байна. Тэрээр олон жил ажилласан туршлагаараа шинэ ажлын байрны эхний шатны бэрхшээлийг даван туулахаар хичээн ажиллаж байгаа юм.

Зарим нь ажлын байранд шинээр гарч байгаа бол зарим нь ажлаа орхиж бизнес эхлүүлэн бас зарим нь шинэ ур чадвар эзэмшиж, шинэ ажил мэргэжил эзэмшихэ сонирхолтой байдаг. Хятадын том зах зээлд ажил эрхлэлтийн тухай сонирхолтой жишээнүүд олон бий.

Энэхүү адил бус түүхэн цаг үед ажил эрхлэлтийг дэмжих нь амьжиргааны чухал бодлого байсаар байгаа юм. Ялангуяа, БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш зохистой, чанартай ажил эрхлэлтийг бий болгохын тулд ажил эрхлэлтийн тэргүүлэх стратеги, идэвхтэй ажил эрхлэлтийн бодлогыг хурдасгав.

Хятадад ажил эрхлэлтийн цар хүрээ 1949 оны сүүл үед 180 сая байснаас 2020 онд 750 сая болон нэмэгдэж, 2013-2019 он хүртэл хот суурин газарт шинээр бий болсон ажлын байрны тоо долоон жил дараалан 13 саяыг давсан байна. Ажил эрхлэлт тогтвортой байгаа тул ард түмний амьдрал улам сайжирч, ажилчдын үнэ цэнээ ухамсарлах чанар улам нэмэгдсээр байгаа юм.

Эдийн засаг, нийгэм хөгжиж, цаг үе өөрчлөгдөж байгаа үед ажил эрхлэлтийн бүтэц тасралтгүй оновчтой болж байна. Нийтийн хоол, аялал жуулчлал, гэр ахуй, буухиа хүргэлт зэрэг амьдралын үйлчилгээний салбаруудаас санхүү, мэдээлэл, барааны урсгал, хөмрөг хадгалалт зэрэг бүтээмжтэй үйлчилгээний салбар хүртэл гуравдагч салбар нь 2020 оны сүүл үеэр ажилчдын 47.7 хувийг эзэлсэн хамгийн их ажлын байр олгох салбар болжээ.

Ур чадвар бол хүчирхэг улсын үндэс суурь болохоос гадна, үйлс бүтээхийн үндэс суурь юм. Хятадын чадварлаг ажилтан ажлын амжилт гаргаснаар олон хүмүүс өөрийн ур чадвараараа ажлын байранд гарах болсон юм. 2020 оны сүүл гэхэд улсын хэмжээнд чадварлаг ажилчин 200 сая гаруйг давж, үүнд өндөр ур чадвартай авьяастнууд 58 сая байв. Энэ нь чадварлаг боловсон хүчний 30 гаруй хувийг эзэлсэн юм.

"Хос өдрийн амралт"-ын хэрэгжилт, хөдөлмөрийн гэрээний тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, жилийн цалинтай чөлөө олгох тогтолцоог нийтлэв. БНХАУ үүсгэн байгуулагдсан өдрөөс эхлэн ажилчдын хууль ёсны амралтын өдрүүд 59 өдөр байсан. Одоо 120 өдөр болж нэмэгдэн, ажил амьдрал тэнцвэртэй болсон байна. 2019 онд үндэсний аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах түвшин 90 хувьд хүрч, ажил эрхлэлтийн тогтвортой байдал тасралтгүй сайжирсан.

Ажил эрхлэлт тогтвортой болсноор ажилчдын орлого баталгаатай болов. 2020 онд тогтоосон улсын хэмжээнээс дээш аж ахуйн нэгжийн ажилчдын жилийн дундаж цалин 79,854 юаньд хүрч, оршин суугчдын хүн нэг бүрт ногдох үндэсний орлого 32,189 юань болсон байна.

    Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд ажил олголтыг тэргүүнд тавих хэрэгтэй

     Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар бууруулж, ажилгүйдлийн даатгалыг өргөжүүлэн, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг тогтворжуулж, цочролыг амжилттай даван туулах, ажил эрхлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлт нь нэг талаас олон мянган айл өрх, нөгөө талаас эдийн засгийн ерөнхий чиг хандлагатай холбоотой. Төрийн бодлогын хамгаалал ба олон жилийн шинэчлэл, хөгжлөөр хөдөлмөр эрхлэлт тогтвортой байдлаа баталж чадсан юм.

Бодлогын дагуу ажил эрхлэлтийн ерөнхий байдлыг тогтвортой байлгах хэрэгтэй.

- Хамгийн хүнд хэцүү үед ажлын байрыг тогтворжуулахын тулд тусламжийг буцаан олгох бодлого нь яаралтай хэрэгцээг хангаж өгсөн юм.

- Санхүүжилт муу, татварын хөнгөлөлт, хураамжийн бууралт нь хөрөнгийн эргэлтийн асуудлыг хөнгөвчилж өгсөн.

- Мөнгөний хэмжээ нь их, бага байж болно. Гэхдээ бодит тоо баримт бидэнд сорилтыг даван туулах итгэл өгсөн гэж ярилцлагын үеэр сэтгэгдлээ илэрхийлж байв. Өнгөрсөн жил цар тахлын байдал эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд асар их нөлөө үзүүлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг тогтворжуулахын тулд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ бодлого тогтоосон юм. Компаний нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар бууруулах, ажилгүйдлийн даатгалыг өргөжүүлэх зэргээс болж 2020 онд татварын шинэ хөнгөлөлт, төлбөрийн хөнгөлөлт 2.5 их наяд юаниас давсан.

                 Аж ахуйн нэгжүүд ба ажил эрхлэлтийг тогтворжуулна

   БНХАУ байгуулагдахаас өмнөх эдийн засгийн хямралаас эхлээд олон хотын ажилчид ажилгүй болж, олон улсын санхүүгийн хямрал, өнгөрсөн онд цар тахлын тархалт гэнэт дэгдсэн тэр цаг хүртэл дотоод, гадаадад эрсдэл байнга илэрч, ажил эрхлэлт ч ихээхэн дарамттай тулгарсан юм. Гэвч ерөнхий нөхцөл байдлыг тогтворжуулах, хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацуулах тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авснаар сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогыг бүрэн хэрэгжүүлж, ажил эрхлэлтийн нийт байдлыг тогтвортой болгосон байна. 2020 оны эцсээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ажилгүйдлийн түвшин хот суурин газарт 4.24 хувь болов.

Энэхүү шинэчлэл нь инноваци, бизнес эрхлэх эрч хүчийг өдөөхөд тусалдаг.

Сүүлийн жилүүдэд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн босгыг бууруулж, бүртгэлийн журмыг хялбарчлан, бизнес эрхлэгчдийн сургалтыг дэмжиж, бизнес эрхлэгчдийн инкубацийн баазыг бий болгон, зээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг шинэчлэл, дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлснээр инноваци, бизнес эрхлэхийг олон хүмүүсийн бие даасан сонголт болгосон байна. "Арван гурав дахь таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд Хятадын шинээр байгуулагдсан татвартай холбоотой зах зээлийн аж ахуйн нэгжүүд 58.74 сая болж, жилийн дундаж хүү 10 саяас давж, 2020 онд улсын хэмжээнд зах зээлийн шинэ аж ахуйн нэгжүүд 25 сая орчимд хүрэв.

Үйлчилгээний тусламжтайгаар эрэлт нийлүүлэлтийн холболт, ажил эрхлэлт жигд болно.

Ажил элсэлтийн яармаг болгонд би энэ QR кодыг гартаа бариад хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тайлбарлаж, ажлын байрыг санал болгож байдаг гэж Гирин мужийн Байчэн хотын Таобэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний товчооны орлогч дарга Юй Янхуа хэлсэн юм. Үйлчлэхийн зэрэгцээ цаг үетэй хамтдаа урагшилж, 2004 оноос хойш тус дүүргийн хүний ​​нөөцийн зах зээл нь 1200 гаруй төрлийн ажил элсэлтийн яармагийг зохион байгуулж, 100,000 гаруй ажил хайгчдад ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалсан байна.

Сүүлийн жилүүдэд нарийн үйлчилгээ, эрэлт нийлүүлэлтийн холболт нь ажил эрхлэлтийг сайжруулах зорилгоор хүний ​​нөөц, нийгмийн салбарын ажил эрхлэлтийн үйлчилгээг тасралтгүй оновчтой болгож байхын илрэл болсон. Ажил эрхлэлт, бизнес эрхлэлтийн хичээл, ур чадварын сургалтаас хамтарсан хөдөлмөр, онлайнаар ажилд авах хүртэл ажил эрхлэлтийг хангах, бизнес эрхлэлтийг дэмжих янз бүрийн нарийн арга хэмжээг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ зах зээлийн үйлчилгээ хөгжиж буйн учир 2020 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 45800 хүний ​​нөөцийн үйлчилгээний байгууллага нь нэн олон ажилчдын ирээдүйд хандах итгэлийн гүүр болсон юм.

            Ажлын байр олон байвал сэтгэл тэнүүн болно

   Төлөвлөгөөний дагуу “Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө”- ний хугацаанд хот суурин газруудад 50 сая гаруй ажлын байр шинээр бий болж, хот, суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувийн дотор хянах болно.

Хүмүүсийн сайн сайхан амьдралын хүсэл тэмүүлэл хязгааргүй бөгөөд сайн сайхан ажил эрхлэхийн төлөө үргэлж чармайж байдаг.

Саяхан Хүний нөөц, нийгмийн хамгааллын хөгжлийн "Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-нд илүү зохистой, чанартай ажил эрхлэлтийг бий болгох зааварчилгаа гаргасан байна. "Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хот суурин газруудад 50 сая гаруй ажлын байр шинээр бий болж, хот, суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувийн дотор хянажээ. Энэ нь ажлын байр нэмэгдэж, ирээдүйд ажил эрхлэх итгэл нэмэгдэхийг харуулж байна.

            Итгэл үнэмшил нь эдийн засгийн хүчирхэг суурингаас үүдэлтэй

   Эдийн засгийн өсөлтийн эрүүл харилцаагаар ажлын байрыг өргөжүүлэх боломжтой. Олон жилийн турш Хятадын эдийн засгийн нийт өсөлт тасралтгүй үргэлжилсээр байна. 2020 онд ДНБ нь анх удаа 10 тэрбум юаниас давж, улсын дотоод, гадаадын нарийн төвөгтэй орчинд эдийн засгийн эерэг өсөлтийг хангаж чадсан дэлхийн цорын ганц гол эдийн засгийн орон болсон байна. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн орон болсны хувьд дотоодын асар том зах зээлтэй, аж үйлдвэрийн иж бүрэн системтэй. Хөдөлмөрийн зах зээл өргөн цар хүрээтэй, боломжоор дүүрэн хэвээр байсаар байна.

Хятадын Реньминий их сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Жэн Чаоюй:

- Ажил эрхлэлт тасралтгүй өссөөр байгаа бөгөөд ололт амжилт нь гайхалтай. Тэд өөрчлөлт, хөгжлийн ерөнхий байдалд чухал хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлох үйл явдал болсон байна гэж хэлэв.

Итгэл үнэмшил нь зах зээлийн идэвхтэй боломжуудаас үүдэлтэй.

Сүүлийн жилүүдэд буухиа хүргэлт, захиалгын хоол хүргэлт, онлайн жолоодлоготой жолооч зэрэг бизнесийн шинэ форматууд цэцэглэн хөгжиж, асар том ажил эрхлэлтийн сан болж байна. Одоогийн байдлаар буухиа хүргэх үйлдвэрт гурван сая гаруй хүн ажилладаг. Захиалгын хоол хүнс нийлүүлэх ажилчдын нийт тоо долоон саяыг давсан. 2019 оны 04-р сараас эхлэн холбогдох улс орны хэлтсүүд нийгэмд дижитал менежер, хиймэл оюун ухааны сургагч, үүлэн тооцоолох инженер, техникийн ажилтан зэрэг 56 шинэ ажил мэргэжлийн байр олгов.

Хятадын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Шинжлэх Ухааны Академийн орлогч дарга Мө Рүн:

- Бүх орон нутгийн хэлтсүүд аж үйлдвэрийн бүтэц, эдийн засгийн төрөл, аж ахуйн нэгжийн цар хүрээ, ажил эрхлэлтийн хэлбэр зэрэг олон талаас оролцож, аж үйлдвэрийн хөгжилд уян хатан хөдөлмөр эрхлэх орон зай болон ажлын байрны шинэ боломжуудыг нээж, талбаруудыг бүрдүүлэн өгч, олон ажлын байрыг бий болгоход түлхэц болж байна.

Мэдээж, ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлыг хангах нь илүү зохистой байх болно. Ур чадварын сургалт нэн бүрэн хийгдэж, "Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 75 сая хөнгөлөлттэй мэргэжлийн ур чадварын сургалт явагдаж, олон ажлын суваг ба хөдөлмөрийн зах зээл маш сайн хүртээмжтэй болж, ажил эрхлэгчдийн нийгмийн баталгаа болон нийгмийн баталгаанд оролцох нөхцөл чөлөөтэй болов.

Ажил эрхлэхэд хялбар болсны дээр сайн ажлын байранд гарснаар ард түмний маань ирээдүй улам гэрэлтэй болох нь лавтай.

Зохиогч: ЛИ ЖЕ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл