Эхний 7 сард интернет компаниудын орлого 26.3 хувиар өссөн
2021-09-03 20:31
Эхний 7 сард интернет компаниудын орлого 26.3 хувиар өссөн байна
Хятадын Үйлдвэрлэл, Мэдээллийн Технологийн Яамны хамгийн сүүлийн статистик мэдээллээр энэ оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг хүртэл Хятад улсын интернет болон холбогдох үйлчилгээний компаниудын бизнесийн орлого хоёр жилийн дунджаар 20.5 хувиар өсч, үйл ажиллагааны ашиг нь мөн үеийнхээсээ 28 хувиар өссөн байна. Нээн хөгжүүлэлтийн зардал нь мөн хоёр оронтой тоон өсөлтийг хадгалсаар ирсэн юм.
01 дүгээр сараас 07 дугаар сарыг хүртэл Хятад улсын интернет компаниуд гүйцэтгэсэн бизнесийн орлого 886.9 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээсээ 26.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
