solongonews
Цагт 4000 км хурдлах галт тэрэг бүтээнэ
2017-09-11 22:53
Шинжлэх ухаан технологийн ажилтан, бага багаар урагш тэмүүлэх нь бидний үүрэг зорилт байх ёстой.

Саяхан БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо Хятадын сансар судлалын дээд хэмжээний бизнес форум эхэллээ. Тус форумд Хятадын сансрын технологийн корпорац дээд тал нь цагт 4000 км/цаг хурдлах “дуунаас хурдан галт тэрэг”-ний төсөл судалгаа, нотолгооны үе шатандаа орсныг мэдэгдэж, ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний зам тээврийн сүлжээ байгуулснаар, хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчилж болзошгүй гэжээ.

Хятадын сансрын технологийн корпорацын мэдээлснээр, магадгүй арилжааны, зах зээлийн арга хэлбэрээр дуунаас хурдан нисэх технологи, төмөр замын технологийг уялдуулж, хэт дамжуулагч соронзон дүүжингийн технологи, вакуум хоолой ашиглан дуунаас хурдан галт тэргийг “газрын гадаргууд ойрхон нисгэх” юм байна. Тухайлбал, дуунаас хурдан сансрын нислэгийн технологийг галт тэрэгт ашиглаж, саатуулагчгүй вакуум хоолой бүтээн, галт тэргийг “пуужин”-гийн хурдаар аялуулах юм. Одоо дэлхий дээр цагт 1000 км/цаг дээш хурдтай галт тэрэг судалж буйгаа зарласан компани гурав байна. Эдгээр нь АНУ-ын супер хурдны төмөр замын НТТ компани, Нуреrlоор Оnе компани, Хятадын сансрын технологийн корпорац юм. Хятадын компанийн хувьд дуунаас хурдан галт тэргэнд  ашиглах технологийн арга зам нь нөгөө хоёроос ялгаатай.

Шинжлэх ухаан технологийн ажилтан, бага багаар урагш тэмүүлэх нь бидний үүрэг зорилт байх ёстой. Бид эхлэнгүүтээ шууд цагт 4000 км/цаг хурдад хүрнэ гэдэг бүтэшгүй юм. Эхлээд 1000 км/цаг, 2000 км/цаг, дараа нь 4000 км/цаг хурдлах шат дараагаар байгуулах болно. Соронзон дүүжин, цахилгаан соронзон, сансрын судалгааны зарим технологийн хувьд бид нэлээд сайн технологийн суурьтай. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улсын хэмжээний хүчин чадал, мөн олон улсын хүчин чадлыг төвлөрүүлэх шаардлагатай юм. Энэ тал дээр бид нээлттэй байх болно. Одоо Хятадын олон байгууллага, салбар компаниуд хамтдаа шинийг бүтээх зорилго тавьж байгаа нь сайн хэрэг юм. Бид хэдэн арван байгууллагатай холбоо тогтоосон бөгөөд цаашид зарим байгууллагууд нэгдэж, хамтын хүчээр энэ төсөлд оролцоно. Технологийн нийлүүлэлтээс гадна хөрөнгө нийлүүлэх асуудал ч багтаж байна.

Дуунаас хурдан галт тэрэг хот хоорондын орон зайг ойртуулж, цаг хугацааг хэмнэх төдийгүй цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүй, чулуужсан түлш шатахуун зарцуулахгүй, хотын метротой холбож болох зэрэг олон давуу талтай. Ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулснаар, хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчилж, дотоодын нөөц баялгийн хуваарилалтыг хурдасган, том хот хооронд цагийн дотор ирж, очих эдийн засгийн боломж бүрдүүлж, “хурд амьдралыг өөрчлөх” явдлыг нийгэм эдийн засаг, амьдралын бүхий л талд хүргэх болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл