Ван Хунян би ядуугаасаа ангижрахыг сайн дураасаа гуйчилж байна. Тосгоны “ хоёр зөвлөл”-ийн дэмжлэг доор, манайхны хүн дунджийн орлого 4000 юаньд хүрч, нэгэнт ядуугаасаа ангижрав, намын төрийн бодлогод талархаж байна. Үүнээ онцгойлон гуйв.
Гуйчлагч: Ван Хунян
2018 оны 9 сарын 30-ий өдөр
Энэ бол Найман хошууны Чин Лүннань суурингийн Хү Ли тосгоны ядуу өрх Ван Хунянны ядуугаасаа ангижрахыг гуйчилсан гуйчлалын бичиг юм.
9 дүгээр сарын 30-ны өдөр, Хү Ли тосгоны Ван Хунян, Гао Шююүнь зэрэг 23 тариачин энгэр тээ том улаан цэцэг зүүгээд ядуугаасаа ангижирснаа хамтаар тунхаглав. Энэхүү 23 тариачин бол тус тосгоны дансалж бүртгүүлсэн 23 ядуу өрхний 55 хүн амын төлөөлөгч болно. Хү Ли тосгоны тариачид эх баялгаа эд хөрөнгө болгон өөрчилж, хөрөнгө мөнгөө хувьцаа болгон хувируулж, тариачид нь компанийн хувь оруулагч болсноор барахгүй ядуу өрхүүд дунджаар 1 га тариан газраасаа 6000 юаний наад захын ашиг орлого хуваарилахын хамт бас 2700 юаний хоёрдугаар удаагийн ашиг хуваарилж олжээ. Ийнхүү тус тосгоны 23 удуу тариалах өрх маш түргэнээр ядуугаасаа ангижирсан билээ.
Хү Ли тосгоны 23 ядуу өрнийн тариачид ядуугаасаа ангижирсан нь бүх Өвөр Монгол орны ядуугаас ангижруулах ажлын шат үет чанартай амжилтын хураангуйлал болсон нь дамжиггүй.
Хүчир бэрхээс үл айж, хариуцлага үүрэглэн зоригтой тэмцэнэ. Өвөр Монгол орон үнэнийг баримтлан бодит байдлыг эрхэмлэхээр удирдамж болгон үнэн бодитой ажиллах дүрмийг чангатгаж, тал нутгийн 25 сая хөвгүүд охид зөв оновчтойгоор ядууг тэтгэх, хүчир бэрхийг ялан давах, ядуугаас ангижруулах ажлын амжилтад хүрэхээр жолоо сунган урагшилна.
