solongonews
Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн нөхөрсөг тэмцээн болов
2019-12-12 16:50
2019 оны Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн нөхөрсөг тэмцээн Манжуур хотод болов.

   

"БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмыг тэмдэглэх" 2019 оны Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн нөхөрсөг тэмцээн Манжуур хотын Арван хоёрдугаар сургууль дээр боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Оросын хүүхэд залуучуудын хоккейн баг болон Манжуурын хүүхэд залуучуудын хоккейн багийн нийт 32 бяцхан тамирчин оролцсон байна. Хоккейн талбайн хурц ширүүн өрсөлдөөнөөр Манжуур хотын хүүхэд залуучуудын хоккейн багийн өрсөлдөөний чадварыг дээшлүүлснээр барахгүй Хятад, Орос хоёр улсын биеийн тамирын солилцоонд тавцан хангаж өгсөн байна.

Манжуурын 12-р дунд сургуулийн захирал Ши Юаньюань хэлэхдээ, манай сургууль хүүхэд залуучуудын мэргэжлийн бус спортын сургууль бөгөөд сурагчдаа голдуу тусгай мэргэжлийн багт хүргэх буюу суурь мэргэжлийг нь эзэмшүүлэхэд ажилладаг. Уралдаан тэмцээнээр дамжуулан мэргэжлийн бус бэлтгэл сургуулилтад оролцож байгаа тамирчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тустай юм гэжээ.

Оросын багийн дасгалжуулагч ярихдаа, энэ удаагийн тэмцээнд уригдан оролцож байгаадаа маш их баяртай байна. Хятадын хоккейн баг Орос улсад тэмцээнд уралдаанд оролцохыг хүсэж байна. Хятад, Орос хоёр улсын нөхөрлөл гүнзгийрч, хоккейн салбар хөгжихийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл