solongonews
Дижитал тосгоны бүтээн байгуулалт тариачдын амьдралыг илүү жаргалтай болгоно
2022-09-26 09:20
Дижитал тосгоны бүтээн байгуулалт тариачдын амьдралыг илүү жаргалтай болгоно.

Газар тариалангийн өсөлтийг хянах зүйлсийн интернэт \Internet of Things\, хот руу цэцэг илгээх ухаалаг логистик, үйлчилгээний платформоор дамжуулан хөдөө аж ахуйн асуудлаар зөвлөгөө авахын тулд гар утсаа ашиглах нь зүйтэй. Биг дата, интернэтийн зүйлс, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол улам бүр түгээмэл болж буй дижитал технологиуд хөдөөгийн үйлдвэрлэл, амьдралыг өөрчилж, шинэчилж байна. Өргөн уудам хөдөө орон нутагт дижитал нь хөдөөгийн дүр төрхөд шинэ өөрчлөлт авчирч, тариаланчид илүү сайхан амьдрахад тусалж байна.

Газар тариалангийн ажлыг гар утсаар хялбархан хийж байна

Сычуань мужийн Чэндү хотын Да-И шяний Ванси суурины Юнчуань тосгонд орой тарьсан цагаан будааны тариалангийн талбай номин ногооноор халиурна. Тосгоны оршин суугч Жүн Яньпин гар утасны APP ашиглан тариалангийн талбайн өсөлтийг шалгаж байна. Аль хэсэгт хортон шавж, өвчин илэрнэ системээс сэрэмжлүүлэх мэдээллийг хүлээн авсны дараа навигацийн дагуу хайж олох, "аврах" арга хэмжээ авах боломжтой.

Гар утасны APP яагаад ийм шинжлэх ухаанч, үнэн зөв байдаг вэ? Жүн Яньпин хэлэхдээ "Зүйлсийн интернэт мэдрэгчийг тариалангийн талбайд суурилуулж, хөрсний нөхцөл, агаарын чийгшил, температур болон бусад мэдээллийг Да-И шяний дижитал хөдөө аж ахуйн үйлчилгээний платформд дамжуулж, техникийн ажилтнууд өгөгдөлд үндэслэн биднийг удирдан чиглүүлэх болно. Үүнээс гадна үйлчилгээний платформоор дамжуулан тэдний өмнөөс нисгэгчгүй нисэх онгоцыг урьдчилан захиалж тариалах, газар тариалангийн бордоог ашиглах боломжтой. Тариаланчид гар утасны тусламжтайгаар фермийн ажлыг хялбархан дуусгах боломжтой болж байна”.

Хөдөө аж ахуйн үйлчилгээний дижитал платформууд, "үйлдвэрлэлийн тархи" зэрэг менежментийн аргууд нь үндэсний дижитал тосгоны туршилтын бүс болох Да-И болон Зигүйгийн шинэлэг ололт юм. 2020 онд Да-И, Зигүй зэрэг 100 гаруй дүүрэг, шянь үндэсний дижитал тосгоны туршилтын бүсийн жагсаалтад оруусон билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр туршилтын төслүүд "цэцэглэж, үр жимсээ өгсөн" бөгөөд хөдөө аж ахуйн дижитал загвар аажмаар бүрэлдэж байна. Газар тариалан, тариалалт, менежмент, ургац хураалт болон бусад холбооснуудыг интернэт зүйлс, UAV зайнаас тандан судлах зэрэг шинэ технологитой хослуулан тариалангийн талбай дахь менежментийг илүү дижитал, ухаалаг, тодорхой харуулах боломжтой болжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд туслах гар утас, системд найдаж байгаа нь фермерүүдийн орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах хурд нэмэгдэж, фермерүүд дижитал үйлдвэрлэлийн аргыг улам бүр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Зургаадугаар сард Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам шинэ мэргэжлийн 18 мэдээллийг зарласны дотор "Хөдөө аж ахуйн дижитал техникч" гарч ирсэн гэжээ. Жэжяны Технологийн Их Сургуулийн Соёл, хууль эрх зүйн судалгааны төвийн захирал Ши Дүнпо хэлэхдээ “Энэ мэргэжил нь хөдөө аж ахуйн техникчдийн "шинэчилсэн хувилбар" төдийгүй дижитал үйлчилгээний "мэргэжилтэн" мөн” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэ нь дижитал, сүлжээ, үйлдвэржилтийг хөдөөгийн эдийн засагт зайлшгүй нэгтгэх явдал бөгөөд хөдөөгийн хөдөө аж ахуй дижитал идэвхтэй хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл юм.

Саримсны тариаланчид цахим худалдаагаар амьдралаа өнгөлж байна

Шаньдүн мужийн Жинан хотын Жиньшян шяний Бүжи сууринд 1990-ээд онд төрсөн "шинэ тариачин" Жан Жиньпэн саримс боловсруулах агуулахдаа завгүй ажиллах бөгөөд ажилчид саримсны толгойг тайрч, шуудайлж, жинлэж байна. Жан Жиньпэн дөрвөн жилийн өмнө их сургуулиа дүүргээд төрөлх нутгийнхаа саримсыг борлуулах чиглэлээр мэргэшсэн цахим худалдааны бизнес эрхлэхээр нутаг буцжээ.

“Эхний өдрүүдэд бизнес бүтэмж муутай өдөрт ердөө 10, 20 захиалга авдаг байсан. Pinduoduo платформтой танилцсаны дараа би шөнө бүр суралцаж, өдөр нь дадлага хийдэг байсан. Сар гаруйн хугацаанд судалсны эцэст мянга мянган захиалга ирж өдөр бүр зарагддаг болсон”.

Жан Жиньпэн “Гүйлгээний хэмжээ нэмэгдэж, түүний боловсруулах талбайг өөрийн жижиг хашаанаас 2000 ам.метр агуулах руу шилжүүлж, ажилчдаа эцэг эх, эгчээсээ эхлээд эргэн тойрны 130 гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй баг болгон өргөжүүлсэн”.

"Шуурхай хүргэлт + цахим худалдаа" гэсэн хөгжлийн нэгдсэн загвар Бүжи сууринд төлөвшсөн байна. Саримс цахим худалдааны экспрессээр дамжин борлуулагдах бөгөөд нутгийн саримс тариалагчдын амьдрал маш ихээр сайжирч байна. Цахим худалдааны хөгжлийг дэмжихийн тулд бид ашгаа нэмэгдүүлж, зардлаа бууруулах ёстой.

Бүжи суурины орлогч дарга Чень Вэнькан “Худалдаачид буухиа хүргэлт өндөр үнэтэй гэж мэдээлсэн тул тэд шяний шуудангийн захиргаанаас шуудангийн компанитай тохиролцож, хүн бүрийн шуудангийн машиныг тээвэрлэх асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Хэрэв худалдаачдад газар хэрэгтэй байвал суурины захиргаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах бааз байгуулах ажлыг удирдан чиглүүлсэн. Цахим худалдааны загвар нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийн холбоосыг ихээхэн богиносгож, худалдан авах үнийг тогтворжуулж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ цахим худалдааны компаниудад ажилчид хэрэгтэй байгаа нь хөдөөгийн илүүдэл ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийг үр дүнтэй идэвхжүүлсэн. Цахим худалдаа нь олон тооны залуу ажилчдыг авч үлдэх бөгөөд өндөр настан, хүүхдүүдийг асрахад илүү таатай болсон” гэв

Сүүлийн жилүүдэд дижитал тосгоныг бүтээн байгуулахад ихээхэн анхаарал хандуулж байна. 2018 онд "Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн талаарх санал"-д "Хөдөөгийн дижитал стратегийн хэрэгжилт"-ийг анх дэвшүүлсэн байна. “Хөдөөгийн дижитал хөгжлийн стратеги”, "2020 онд хөдөөгийн дижитал хөгжлийн гол асуудлууд", "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн үндэсний хөдөө аж ахуй, хөдөөгийн мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн төлөвлөгөө, дижитал тосгоныг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2022-2025 он) болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргаж, дижитал тосгоны бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд үр дүнтэй эрчимтэй дэмжив.

Онлайн платформ нь хөдөөгийн засаглалын үр ашгийг дээшлүүлжээ

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс энэ оны 02 дугаар сард нийтэлсэн тайланд дурдсанаар Хятадын одоо байгаа засаг захиргааны тосгонууд "тосгон бүрт өргөн зурвасын холболт"-ыг бүрэн хэрэгжүүлж, хөдөө тосгоны интернэтийн нэвтрэлтийн түвшин 57.6 хувь болсон байна. Түүнчлэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн яамнаас гаргасан "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн үндэсний хөдөө аж ахуй, хөдөөгийн мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд нийт засаг захиргааны тосгоны 98 гаруй хувь нь 4G сүлжээнд холбогдсон бөгөөд 5G нь хөдөө орон нутгийг хамарч, үндсэндээ хөдөө орон нутагт "ижил сүлжээ, ижил хурд"-д хүрчээ.

Хөдөөгийн мэдээллийн дэд бүтцийг тасралтгүй сайжруулсны ачаар хөдөөгийн дижитал бүтээн байгуулалт хөдөөгийн амьдралын олон үзэгдэлд нэвтэрч байна. Өмнө нь тосгоны албаны газар очиж бизнес хийдэг байсан бол одоо эмнэлгийн болон нийгмийн даатгалд хамрагдах, орон сууцны зөвшөөрөл олгох, түр зуурын тусламж үзүүлэх зэрэг талд онлайн үйлчилгээний платформ дээр тусгагдсаны дараа холбогдох ажилтнууд хариуцдаг болжээ. Өмнө нь томоохон шяний эмнэлэгт эмчид үзүүлэхийн тулд хол зам туулах шаардлага гардаг байсан бол өдгөө телемедицины үйлчилгээтэй болсноор мэргэжлийн эмчийн оношилгоо, эмчилгээг босгон дээрээ авах боломжтой боллоо. Дижитал нь илүү их ажил амжуулж, тосгоны оршин суугчид бага гүйж, бүх зүйлийг илүү үр дүнтэй, амьдралыг илүү тохь тухтай болгодог байна.

Дижитал нь нэг талдаа тосгоны оршин суугчдыг, нөгөө талдаа Засгийн газрыг холбож байна. Нэг талд дижитал үйлчилгээгээр дамжуулан тосгоны оршин суугчид шинэ амьдралаар таашаал авч байгаа бол нөгөө талд хөдөөгийн засаглалыг явуулж, олон нийтэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд дижитал арга хэрэгслийг ашигладаг байна. Тосгоны оршин суугчид дижиталд аажмаар дасан зохицсон нь хөдөөгийн дижитал засаглалын шинэ тогтолцоог бий болгоход тодорхой хэмжээгээр түлхэц өгсөн. Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мэдээлэл цахилгааны инженерийн сургуулийн профессор Ли Даолян хэлэхдээ:

- "Интернэт + төрийн үйлчилгээ" нь эхний ээлжид орон даяар 492 мянган тосгоны хороодын нэгдсэн мэдээлэл цуглуулахад хүрч, төрөл бүрийн "онлайн оффис", "гарын оффис", "түргэн оффис" APP болон онлайн үйлчилгээний платформууд нь хөдөөгийн анхан шатны засаглалын үр ашгийг үр дүнтэй сайжруулжээ.

Хэдхэн хоногийн өмнө Жэжян мужийн Дэчин хотод болсон Үндэсний дижитал тосгоны бүтээн байгуулалтыг дэмжих хурал дээр мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж, хөдөөгийн засаглалын эцсийн зорилго нь ард түмний ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг дээшлүүлэх явдал бөгөөд дижитал тосгон байгуулах үндэс суурь нь ард түмэнд тустай байх явдал болно. Одоогийн байдлаар дижитал нь хөдөөгийн засаглалыг хүчирхэгжүүлж, хөдөө орон нутгийг илүү хөгжилтэй, тариачдын амьдралыг илүү тохь тухтай болгож байна.

Шаньдүн муж нь Дүн Ин дүүргийн орчин үеийн, үр ашигтай хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн хүрээлэнгийн Шуанфү Фүшен Хатан голын соргог цэцгийн баазын техникчид Антуриумын ургалтыг шалгаж байна

Зургийг: ЛЮ ЖЫФЭН (Ардын сүлжээний гэрэл зураг)

Зохиогч: Нийтлэл: ВАН ЖИНЮЭ Орчуулагч Ш.Цогзолмаа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл