
Борис Жонсон Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцож байгааг үнэлж, хойгийн байдал муудаж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэн хэлэлцээрээр зохицуулах арга зам даруй олохыг хүсэж байгаагаа хэллээ.
ГХ-ийн сайд Ван И Хятад улсын зарчим, байр суурийг тодорхойлоод Хятад улс олон улсын хүрээнд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тал дээр хичээн ажиллаж, Солонгостой холбоотой Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг нухацтай хэрэгжүүлнэ гэдгээ онцлов.
Тэрээр талуудад өөр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг уриаллаа. Мөн Америк цэргийн сургуулилтаа зогсоож, Солонгос цөмийн туршилтаа зогсоохыг уриалсан санаачилга гаргаж, энэ нь байдлыг намжааж, хэлэлцээрийг сэргээхэд ашигтай хэмээн хүлээж авахыг талуудад санал болгосон байна.
