solongonews
Өвөр Монгол орон өнгөрөгч онд 50667 га хөрс шорооны идэгдлийг сэргээв
2017-01-18 11:01
ӨМӨЗО 1007333 га талбайг ойжуулан, 2254 га талбай газарт өвс тарьж, нийт 50667 га хөрс шорооны идэгдлийг засан сэргээсэн байна.

       Ардын өдрийн сонины мэдээг үндэслэвэл, 2016 онд ӨМӨЗО нь Экологийн бүтээн байгуулалтын ажлыг сайн хийж, чухал их экологийн сэргэлтийн инженерингийг хэрэгжүүлэн, 1007333 га талбайг ойжуулж, 2254 га талбай газарт өвс тарив. Улмаар нийт 50667 га хөрс шорооны идэгдлийг сэргээж, уурхайн газрын орчин тойрны нөхөн сэргээлтийн ажил амжилттай боллоо. Үүний зэрэгцээ ӨМӨЗО нь нэгэн шинэ ээлжийн нутаг бэлчээрийн экологийн нөхвөр ба  шагнах төрийн бодлогыг хэрэгжүүлж, бэлчээрлэлтийг хориглох, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах нөхвөрийн стандартыг дээшлүүлэв. Агаар мандал, ус, хөрс шорооны бохирдлоос сэргийлэн засан сэргээх үйл ажиллагааны төслийг бүх талаар хэрэгжүүлэхээр дамжуулж, хотын агаарын ариун цэврийн хувьд цэлмэг сайхан өдрийн тооны харьцал нь 86 хувьд хүрчээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар дээшилсэн үзүүлэлт юм. Хөлөн нуур, Улаансухай нуур зэрэг нуур цөөрмийн усны чанар сайжирч, Үхай хот болон ойр орчмын газар орны  орчин тойрны ерөнхийлөн засан сэргээлтийн ажил анхны үр дүн, амжилтад хүрээд байна..

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://mongol.people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл