solongonews
Хятадын 2024 оны эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж байна
2023-12-22 12:03
Хилийн чанад дахь байгууллага, хувь хүмүүс Хятадын 2024 оны эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж байна.

 Сүүлийн үед гадаад дахь олон байгууллага, хувь хүмүүс Хятадын 2024 оны эдийн засгийн байдлыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлж байна. Оршин суугчдын орлого нэмэгдэж, хэрэглээ сэргэж, аж ахуйн нэгжийн ашиг орлого сайжирч, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл үргэлжилсэн зэрэг олон эерэг дохио гарч ирснээр ирэх онд Хятадын эдийн засаг сэргэх төлөвтэй байна гэж гадаадын хөрөнгө оруулалтын олон байгууллага үзэж байна.

  Британийн Z/Yen Consulting компанийн гүйцэтгэх захирал Майк Уордл хэлэхдээ "Ойрхи Дорнодоос Хятад руу олон хөрөнгө оруулалт орж ирж байна. Персийн булангийн орнууд Хятадтай хүчтэй харилцаатай байх нь тэдний ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Хятад бол асар том эдийн засаг бөгөөд тэд үүний нэг хэсэг байхыг хүсдэг".

  "South China Morning Post" сонины мэдээлснээр олон улсын агаарын тээврийн холбооны дарга Вилли Уолш саяхан тус холбооны Женев дэх төв байранд хэлэхдээ "Ирэх онд Хятадын гадаад аяллын эрэлт улам сэргэнэ гэж салбарын байгууллагууд таамаглаж байна. Энэ оны эхээр дахин нээгдсэнээс хойш сэргэлтийн хурд (Хятадын гадагш чиглэсэн аялалаас) нэлээд хүчтэй байгаа тул бид ирээдүйг өөдрөгөөр харж байна".

  Британийн "Файнэншл таймс" сонинд дэлхийн уул уурхайн компани Рио Тинто групп Хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цаашид ч өснө гэдэгт итгэлтэй байна гэж бичжээ. Рио Тинто группын гүйцэтгэх захирал Шы Даочэн хэлэхдээ: Хятадын дэд бүтэц, автомашины үйлдвэрлэл маш цэцэглэн хөгжиж, эрэлт хэрэгцээ ихтэй байлаа. Энэ бол богино хугацааны үзэгдэл биш гэдэгт би итгэж байна.

  Германы Фольксваген групп Хятад дахь бизнесээ нэмэгдүүлж байна гэж Нью Йорк Таймс сонинд бичжээ. Хятад бол дэлхийн автомашины хамгийн том зах зээл бөгөөд манай компанийн хамгийн том зах зээл юм. Фольксваген нь Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хурд, үр ашигтай байдлыг хангах зорилготой.

  Хятадын McKinsey компанийн ТУЗ-ийн дарга Или Ни саяхан сэтгүүлчдэд хэлэхдээ: Урт хугацаанд Хятадын эдийн засаг тогтвортой, чанартай өсөлтөө хадгална гэж мэдэгдээд "Бид (Хятадын) эдийн засгийн орчин болон зах зээлийн боломжуудыг маш өөдрөгөөр харж байна.

  PricewaterhouseCoopers компанийн Хятад улсын ахлах эдийн засагч Жао Гуанбинь хэлэхдээ: Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын цуврал арга хэмжээнүүд үр дүнтэй болж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр 2024 онд Хятадын эдийн засгийн өсөлт энэ жилээс давах төлөвтэй байна.

  “БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цуврал бодлого аль хэдийн анхны үр дүндээ хүрсэн байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх онд хөрөнгө оруулалтын олон боломж бий гэж "Fidelity International” хөрөнгийн удирдлагын фирмийн макро болон стратегийн хөрөнгийн хуваарилалтын дэлхийн удирдагч Салман Ахмед ярив.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл