Солонго мэдээллийн төвийн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
2016-11-05 15:56
Солонго мэдээллийн төвийн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.

Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн Улаанбаатар дахь өдөрлөгийн үйл ажиллагааны нэг болох Хүндэтгэлийн хүлээн авалт өнгөрсөн баасан гарагийн үдэш Blue Sky зочид буудалд боллоо.
Тус хүлээн авалтад хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон Солонго мэдээллийн төвийн хамт олон оролцож, цааш цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна. Мөн хүндэтгэлийн тоглолт үзүүлбэрийн үеэр “Торго загвар”-ын загвар шоу, уран нугаралтын үзүүлбэр болон “Домог” хамтлаг ая дуугаа өргөн барьсан байна.











Найруулагч: Bandi
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
