solongonews
Дээд Монгол
2016-02-26 17:01
Дээд Монгол буюу Хөхнуурын нэрт яруу найрагч Хөхшилийн удаах уран бүтээлийг тан бүхэндээ толилуулъя.

       Дорнын цагаан гэгээг хомтой тэмээндээ тэгнэж

       Төрсөн орон урианхайн гурван вэйгийн нутгаас

       Тогоон тайшийн зүг сугарч нүүсэн Монгол

       Дөрвөн Ойрдын жолоог дөрөөн дээрээ эвхэж

       Өвөр дөч ес, Ар тавин долоотой мөр сацуулсан Монгол

       Ахай хатны ухаан дор таван барс цолгоч

       Алтан төрийн жолоог атгаж явсан Монгол

       Аюул хөнөөл бүхнийг алган дороо сөнөөж

       Алтан бумбын орноос атан тэмээтэй сэхэлгэж ирсэн Монгол

       Цастай Күнлүн нурууг цагаан сүүгээр мялааж

       Чингисийн алтан удмыг

       Цэцэн ухаандаа хадгалж ирсэн Монгол

       Гурван зуун жилийн цаанаас нар өөд аялж

       Гучин гурван тайждаа осолдолгүй

       Нутаг олгосон Монгол

       Гурван мөрний ундарлаас усаа авч

       Гурван хөх чулууд дээр цайгаа нэрсэн Монгол

       Тэнгэрийн цагаан оддыг тоолж байн нүүж

       Тэнүүн өндөрлөгийн зоо дээр төрөө барьсан Монгол

       Даяр олны өмнө барс хөтөлж

       Дархан эх орондоо нэгдэл олгосон Монгол

       Мөрөн гол суганаас нь ундарсан

       Мөнх тэнгэр нь гэзэгнээс нь ургасан

       Заяа буяндаа сангаа дээдэлсэн Монгол

       Зан араншиндаа дуугаа өргөсөн Монгол

       Монгол түмний дотор хэл нь ариун Монгол

       Мөнхийн халуун бишрэл нь тэнгэрт ойрхон Монгол

       Мянган жилд олдошгүй миний чиний Дээд Монгол

 

 

Зохиогч: Хөхшил
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл