solongonews
Эхний улиралд дэлхийн аж үйлдвэрлэлийн PMI индексийн дундаж хэмжээ 49.4 хувьд хүрчээ
2023-04-07 16:59
Эхний улиралд дэлхийн аж үйлдвэрлэлийн PMI индексийн дундаж хэмжээ 49.4 хувьд хүрсэн байна.

    Хятадын Ложистик, худалдан авалтын холбоо гуравдугаар сарын дэлхийн үйлдвэрлэлийн PMI индексийг зарлалаа. Тус индекс зургаан сар дараалан 50 хувиас доогуур үзүүлэлттэй гарчээ. Гуравдугаар сард тус PMI индекс 49.1 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.8 нэгжээр буурсан үзүүлэлт бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт хангалтгүй байгааг харуулж байна. Энэ оны эхний улиралд дэлхийн аж үйлдвэрлэлийн PMI индексийн дундаж хэмжээ 49.4 хувьд хүрч, 2022 оны сүүлчийн  улирлаас 0.5 нэгжээр өссөн нь өнгөрсөн оноос бага зэрэг дээрдсэн дүн боловч 50 хувийг даван өсч чадахгүй байгаа юм.

   Харин Азийн үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөж эхэлсэн нь дэлхийн эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч болжээ. Тус тивийн үйлдвэрлэлийн салбарын PMI хоёр сар дараалан 51 хувиас давж, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлаас 1.8 нэгжээр өсөөд байна. Европын индекс сулавтар хэвээр байгаа ч өнгөрсөн оны сүүлийн улирлаас бага зэрэг дээшилсэн. Америк, Африкийн хувьд PMI индекс буурах хандлагатай байгаа нь дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж болох юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл