Дижитал салбар дахь халуун цэгүүдэд чиглэсэн 18 форум, 30 гаруй харилцаа солилцоог гүнзгийрүүлэх тусгай арга хэмжээ, 100 академич, судлаач, дижитал салбарын 100 тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд арга хэмжээд оролцож, 1000 гаруй дотоод гадаадын компаниуд болон 2000 шахам зочид дижитал технологи, төслийг холбох хэлэлцээр талаар гүнзгийрүүлэн ярилцлаа өрнүүлсэн байна. 07-р сарын 24-нд Фүжянь мужийн Фүжүө хотод Дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын V чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн ёслолын өдөр Хятадын Интернэт мэдээллийн албаас гаргасан "Хятадын дижитал хөгжлийн тайлан (2021)" нь Хятад улс дэлхийн хамгийн том, технологийн дэвшилтэт сүлжээний дэд бүтцийг байгуулж чадсаныг харуулсан. Дижитал технологийн инновацын чадавх хурдацтай сайжирч, хиймэл оюун ухаан, квант мэдээлэл зэрэг шинээр гарч ирж буй хэд хэдэн технологиуд дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
Дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын V чуулга уулзалтын үзэсгэлэнгээр аялахад орчин үеийн дижитал байдлын дүр зургийг олж харж болно. VR (виртуал бодит байдал) нүдний шил зүүснээр та Гуанши мужийн умрад хэсэгт байрлах боомтын автомат чингэлэг терминалд байгаа мэт санагдах бөгөөд нисгэгчгүй флот тус боомтод чөлөөтэй хөдөлж байгааг шууд олж харах боломжтой... Хятадын Харилцаа холбооны барилгын группын лангууд ухаалаг порт автомат ачих, буулгах үйл явц нь олон хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Лонхны таг шиг хэмжээтэй хар хайрцаг нь гал сөнөөгчид хаана байгааг цаг тухайд нь хянахаас гадна барилгын талбайн ажилчдын байршлыг яг таг олж мэдэх боломжтой. Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн нь Үхань их сургуулийн маркшейдер, зураглал, зайнаас тандан судлах мэдээллийн инженерийн улсын гол лабораторийн бүтээсэн жижиг, бага хүчин чадалтай зүүдэг навигаци, хөдөлгөөнийг мэдрэх систем болох юм. 200,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд бүх Хятадын хэмжээний муж хотын төлөөлөгчид, 500 орчим үзэсгэлэнгийн оролцогчид хүрэлцэн ирж, дижитал технологийн шинэ ололт амжилтыг газар дээр нь дэлгэн үзүүлж, үйлдвэрлэлийн арга хэлбэр,амьдралын хэв маяг, засаглалын арга маягийг өөрчлөхөд дижитал өөрчлөлтийн үр нөлөөг бүрэн харуулж чадсан байна.
“Хаалганы баталгаажуулалтын албанд хөл хөдөлгөөн ихтэй байна, сайн дурынхныг яаралтай явуулна уу" "Хэвлэл мэдээллийн ажлын өрөө ундны устай, одоохондоо дахин ус өгөх шаардлагагүй"... Том дэлгэц, үзэсгэлэнгийн танхим дахь төрөл бүрийн сайн дурын үйлчилгээний мэдээллүүд бодит цаг хугацаанд шинэчлэгддэг.Сайн дурын үйлчилгээний баталгааны зааварчилгааг "Фүжүө хотын залуучуудын сайн дурын үйлчилгээний мэдээллийн командын модуль"-аас гаргасан.
Дэлхийн өвийн 44 дэх бага хурлын үеэр ашиглагдаж байсан энэхүү сайн дурын үйлчилгээний удирдлагын тогтолцоог энэ жил онлайн захиалга, үйлчилгээний үнэлгээ, тушаал өгөх, ажлын шийдвэр гаргах, байршуулахад үнэн зөв, байршил тогтоох зэрэг шинэчлэгдсэнээс илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй болжээ.
Нарийн үйлчилгээ, ногоон үзэсгэлэнг зохион байгуулна. Ухаалаг цахилгаан хамгаалалтын төвд цаг агаарын нөхцөл байдал, цахилгаан хамгаалалтын төхөөрөмжийн ачааллын хэмжээ, дохиолол болон бусад мэдээллийг зөв харуулах бөгөөд Бэйдүө байрлал тогтоох төхөөрөмж нь эрчим хүчний хамгаалалтын ажилтан бүрийн хамгийн ойрын эрсдэлийн цэгийг заадаг.
- Температурын өөрчлөлт, хүмүүсийн урсгалын дагуу цахилгааны хамгаалалтын эрчмийг тохируулж, дотоод орчны тогтмол температур, эрчим хүчийг хэмнэ. Тооцоолсон мэдээллээр энэхүү удаагийн чуулга уулзалтаар анх удаа бүрэн холболтын дижитал ихэр цахилгаан сүлжээний технологийг нэвтрүүлж, ухаалаг роботын эргүүл хайгуулыг зохион байгуулж, аюулгүй байдлын ажилд оролцож буй хүний тоог 50 хувь бууруулж чадсан байна гэж Фүжүөгийн цахилгаан хангамжийн компанийн тээврийн хяналтын хэлтсийн дарга Жян Нань танилцуулав.
Мэдээллийн эрин үеийн шинэ боломжуудыг хэрхэн ашиглаж, ирээдүйн хөгжлийн ноён оргилд хэрхэн гарах вэ? Уг чуулга уулзалтын үеэр хүмүүс дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын өнөөгийн болон ирээдүйн талаар ярилцав.
Одоогийн байдлаар дижитал эдийн засаг нь хэрэглээг гүнзгийрүүлэх, стандартчилсан хөгжил, хүртээмжтэй хуваалцах шинэ шатанд шилжиж байна.Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газрын дарга Юй Шаохүй хэлэхдээ, аж үйлдвэрийн дижиталчлал нь дижитал эдийн засгийн гол тулааны талбар болсон. Дижитал өөрчлөлтийн хөгжлийн чиглэл нь үр ашгийн өөрчлөлтөөс үнэ цэний өөрчлөлт рүү өөрчлөгдөж байна гэжээ.
Технологийн шинэчлэл нь дижитал хөгжлийг хүчирхэгжүүлдэг.
- Дижитал технологи, бодит эдийн засгийн уялдаа холбоо улам гүнзгийрэх болно.Аж үйлдвэрт чиглэсэн дижитал дэд бүтцийг шинэчлэх, хүчирхэг программ хангамжийн экосистемийг бий болгохын тулд хэрэглээний программ хангамж, үндсэн программ хангамжийг хөгжүүлэх ажлыг зохицуулах бүх хүчин чармайлтыг гаргах ёстой гэж Хуа Вэй компанийн ээлжит дарга Хү Хүөкүнь өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байлаа.
Боловсон хүчний сургалт нь дижитал өөрчлөлтөд хүч цуглуулдаг.Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Хятадын Компьютерын Холбооны дарга Мэй Хун хэлэхдээ, нийгмийн бүх давхаргын дижитал өөрчлөлтийг эрчимтэй ахиулахын тулд дижитал өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дижитал авьяас чадварыг сургах системийг бий болгох хэрэгтэй. Энэ нь мөн дараагийн хэдэн арван жилийн өөрчлөлтийн үе шатанд боловсон хүчнийг нөөцөлж бий явдал болно гэсэн байна.
Дижитал Хятад улсын бүтээн байгуулалт бат бөх суурийг тавихаас эхлээд хүчирхэг эрч хүч бий болгох хүртэл, хөгжлөөс тасралтгүй өсөлтөд хүртэл тууштай алхам хийсээр байна. Дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үргэлжлүүлэн бэхжүүлж, дижитал Хятадын бүтээн байгуулалтыг дижитал технологийн инновац, дижитал дэд бүтэц, дижитал эдийн засаг, дижитал засгийн газар, дижитал олон улсын хамтын ажиллагаа зэрэг талаас нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Хятадын интернэт мэдээллийн албаны орлогч дарга Цао Шүминь үзсэн байна.
Инновац нь шинэ өөрчлөлтийг авчирдаг бол дижитал нь шинэ загварыг бий болгодог. Дижитал хөгжлийн том урсгалд шинэ боломжуудыг ашиглаж, шинэ сорилтод хариу үйлдэл үзүүлж, шинэ давуу талыг бий болгож, дижитал Хятад улсын бүтээн байгуулалт ирээдүйтэй бөгөөд сайн үр дүнд хүрэх нь лавтай гэдгийг бат итгэж байна.
