Улс төрийн аюулгүй байдал нь хамтын ажиллагааны гол тулгуурын нэгг
2017-06-20 20:29
Улс төрийн аюулгүй байдал гэдэг нь хамтын ажиллагааны гол тулгуурын нэг болдог
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 20-ны өдөр хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр:
- БРИКС-ийн хамтын ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй, хамтран ажилласан, хамтдаа ялалт байгуулах үзэл баримтлалыг баримталсаар ирсэн юм. БРИКС улс төр, цэргийн бүлэглэл байгуулахгүй, хэн нэгэнд чиглэхгүй, хэнийг ч өдөөхгүй, хэнийг ч орлохгүй байх болно. БРИКС-ын орнууд бусад орнуудын хамт хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэх болно гэж хэллээ.
6-р сарын 19-ний өдөр БРИКС-ын ГХ-ийн сайд нарын уулзалт Бээжинд зохиогдож, 5 орны сайд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын бүс нутгийн чухал асуудлаар зөвшилцсөн юм. /Н.ПҮРЭВЖАВ/
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
