Нидерландын цаа бугa Олгуяад нутагшина
2019-03-20 10:46
Нидерландын цаа бугыг 03-р сарын 14-ний өдөр Бээжин хотноо нисэх онгоцоор авч ирсэн байна.

Олгуяагийн Эвенк үндэстний шяний цаа бугын сүргийн үржил бойжилтыг дээшлүүлэх зорилгоор Нидерландаас цаа буга авч ирсэн аж. Олгуяагийн Эвенк үндэстний шянь нь Хятадын “Цаа бугын нутаг” хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд цаа бугын сүргийн чанар муудаж маш ихээр цөөрчээ. Тухайн газрын ой шугуйн салбарынхан гадаадаас сайн үүлдрийн цаа буга авч цаа бугаа хамгаалахаар хичээн ажиллаж байгаа нь энэ юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
