Тухайлбал, Өвөр монголын иргэд иргэний үнэмлэхээрээ бүх улсын ямар ч газраас жолооны үнэмлэх шинээр авах, сэргээлгэх, солих, баталгаажуулах боломжтой болж байна. Шинэ журам хэрэгжсэнээр жил бүр ойролцоогоор 12 сая иргэн тус үйлчилгээнд хамрагдана. Үнэмлэхээ сольж авах, баталгаажуулах хүний тоо 370 мянгад хүрч, иргэдийн явж суух замын зардал болох 20 тэрбум юанийг хэмнэсэн шийдвэр боллоо гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Цагдаагийн Ерөнхий Газраас жолооны үнэмлэхийг өөр газраас олгох нөхцөлүүдийг тасралтгүй хялбарчилж, 2018 оны 06 дугаар сард жижиг оврын автомашины жолооны үнэмлэхийг мужийн харьяаны бүх газартаа шалгуулж болох дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар 540 мянган иргэн мужийн харьяаны газраасаа жолооны үнэмлэхээ авсан нь нийт иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Энэ удаа ЦЕГ-аас жижиг оврын автомашины жолооны үнэмлэхийг өөр газраас авах шаардлагыг улам хялбарчилж, бүх улсад “Нэгдсэн шалгалт”-ын дүрмийг хэрэгжүүлэхээр болжээ. Жолооны үнэмлэх хүссэн өргөдөл гаргагч өөрийн иргэний үнэмлэхээрээ бүх улсын хэмжээнд ямар ч газраас жижиг оврын автомашины жолооны үнэмлэхийг /С ангилал/ авах боломжтой болсон нь оршин суух гэрчилгээ, бүртгэл гаргуулах шаардлагагүй болж, иргэдэд байгаа газраасаа жолооны үнэмлэх авах боломж бололцоог бүрдүүлж өгчээ.
Тодруулбал, Хонконг, Макао, Тайваний иргэд ч Хятадад оршин суух үнэмлэхээрээ өөрийн байгаа газраас ямар нэгэн бичиг баримтын шаардлагагүйгээр жолооны үнэмлэх авах боломжтой болсон байна.
