
Их Британи улсад найман сая хүн тамхи татдаг гэсэн тоо байдаг. Гэтэл энэ нь нийт хүн амын 13 хувь нь тамхи татдаг байна. Энэ үүднээс Засаг захиргаанаас тамхины ил тод худалдаа, зар сурталчилгаа зэргийг хориглож эхэлсэн байдаг. Их Британичуудын 40 хувь нь 16 нас хүрээгүй байхдаа тамхи татаж эхэлсэн гэсэн судалгаа ч байдаг.
Хүүхэд залуучууд тамхи сонирхохгүй байхад анхаарлаа хандуулсан Ирланд, Исланд, Канад болон Финлянд улсууд тамхийг лангууны дор байрлуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Энэ аргыг хэрэглэсний дараа эдгээр улсуудад залуучууд тамхи татах нь 10 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ.
Их Британийн хууль сахиулагчид тамхины хайрцагны өнгө болон зургийг сонирхолтой биш болгох хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Залуучууд болон эмэгтэйчүүд тамхины хайрцагны гоёмсог өнгө болон зургийг сонирхдог гэнэ. Түүнчлэн Их Британи улс 2050 он гэхэд тамхинаас бүрмөсөн татгалзах зорилго тавьсан гэнэ.
