Өвөр Монголын Боомтын Хянан шалгалт, Хорио цээрийн товчоо энэ сарын 20-ны өдөр мэдээлснээр Өвөр Монголын 2016 оны Хятад-Европ чиглэлийн хил дамнасан галт тэрэгний хэмжээ Хятадын хил дамнасан галт тэрэгний ерөнхий хэмжээний 60 шахам хувийг эзэлсэн байна.
2016 онд Өвөр Монголын хилийн боомтуудаар нийт 1011 удаагийн галт тэрэг болон 82118 хайрцаг ачаа тээвэр өнгөрсөн бол хил гарсан нь 739 удаа ба 60310 хайрцаг, хилээр орж ирсэн нь 272 удаа ба 21808 хайрцаг байв. Ингэхэд өнгөрөгч онд Хятадын боомтуудаар өнгөрсөн галт тэрэгний ерөнхий тоо 1702 байсны 59.4 хувь нь Өвөр Монголын хилээр өнгөрсөн байжээ.
Статистик мэдээллийг үндэслэвэл 2013 онд Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг болох Сүжөү-Манжуур-Европ чиглэлийн галт тэрэг ашиглалтад орсноос 2016 он болтол Хятадын 50 гаруй хот нь Өвөр Монголын Манжуур, Эрээн боомтыг дайрсан Европ чиглэлийн ачаа тээврийн галт тэргийг ажиллуулах болжээ. Одоогийн байдлаар Манжуур, Эрээн боомтыг дайрч Европ уруу аялж буй галт тэрэг нийт 31 ширхэг болсон байна.
