Хятад улсын үндэстний эм эмнэлгийн уламжлалт яс барих салбар нийгэмлэг байгуулагдах хурал, мөн уламжлалт яс барих салбар нийгэмлэгийн анхдугаар удаагийн эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 19-ны өдөр Хөххотод болов.
Хятад улсын үндэстний эм эмнэлгийн нийгэмлэгээс голлон зохион байгуулж, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн хороо хариуцан зохион байгуулсан тус хуралд бүх улсын цөөн үндэстний цөөнхийн газар орны эмнэлгийн хорооны үндэстний эм эмнэлгийн 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Тийнхүү уламжлалт яс барих салбар нийгэмлэг байгуулагдсаныг хамтдаа гэрчлэв. Уламжлалт яс барих салбар нийгэмлэг байгуулагдсаны дараа тус нийгэмлэгийн анхдугаар удаагийн эрдэм шинжилгээний солилцооны хурал явагдаж, Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Улаан, Хятад улсын хятад эмнэлгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн хятад эм эмнэлгийн хөгжлийн судалгааны төвийн профессор Туяа тус тус тайлан мэдүүлэлт хийв. Орны дотно, гаднах үндэстний эм эмнэлгийн этгээдийн 100 гаруй төлөөлөгч “Ясны салааны засал ба хөгжилт”-ийн тойронд саналаа солилцож, ясны салааны судалгаа ба хөгжлийг улам нэг алхам ахиулав.
Тус хурал бол үндэстний эм эмнэлгийнхний нэгэн удаагийн эрдэм шинжилгээний солилцоо болохоор үл барам, уламжлалт яс барих анагаах ухааны хөгжлийн шинэ аз тохиол болно. Уламжлалт яс барих нь улсын дотоодын эрдэм шинжилгээний эх баялаг ба нийгмийн хүчнийг нэн сайн эмхлэн нийтгэж, шинжлэх ухаан судалгааны хүчинд солилцоо ба хөгжлийн шинэ тавцанг үүдэж өгсөн байна.
