
Хөх мөрний эдийн засгийн бүс газар зүйн хувьд давуу талтайн дээр эртнээс улбаатай Хятадын аж үйлдвэрийн коридорын нэг билээ. Энэхүү коридор нь болд төмөр, авто машин, элэктрон тоног төхөөрөмж, газрын тос зэрэг орчин үеийн аж үйлдвэрүүдийг багтаасан аж ахуйн нэгж буюу хотуудын төвлөрсөн бүс юм. Олон улсын хөгжлийн өөрчлөлт, улсын дотоодын эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй зөрчилд эерэг нөлөөлөхийн тулд Хөх мөрний эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байна. Эдийн засгийн хувьд бүх улсын эдийн засгийн ерөнхий хэмжээний дөрвөн хувийг эзэлдэг. Хотуудын тоогоороо бүх улсын хэмжээнд гурван хувийг эзэлж байгаа юм. Мэргэжилтний төсөөлснөөр ирэх 15 жилийн хугацаанд Хөх мөрний эдийн засгийн бүсийн эдийн засгийн хөгжлийн хурд бүх улсын эдийн засгийн өсөлтийн дундаж хэмжээнээс давна. 2020 он болоход бүх улсын эдийн засгийн ерөнхий хэмжээний 50 хувийг эзлэх болно гэж төсөөлсөн байна.
Хөх мөрний эдийн засгийн бүс Хөх мөрний гурвалжин бүсийн хөгжлийн чадвараа улам сайжруулна. "Шижир алтан усан зам", төмөр зам, авто замыг ашиглан аж үйлдвэр, хөрөнгө мөнгө, мэргэжлээр дамжуулж дунд, баруун бүс нутгийн хөгжлийг ахиулна. Түүнчлэн зүүн, баруун, дунд бүс нутгийн хамтын хөгжлийн шинэ байдлыг буй болгоно. Шижир алтан усан замд түшиглэн Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх нь эдийн засгийн хөгжлийн орон зай нь далай дагуух бүс нутгаас дотоод эх газар луу шилжих, Хөх мөрний бүс нутгийн дагуух аж үйлдвэрийн бүтэц, хот суурингийн хөгжлийн төлөвлөгөө, бүх улсын эдийн засгийг хөгжүүлэх, Хөх мөрний дээд, дунд, доод урсгалын хөгжлийг харилцан нөхөх, хамтран хөгжих шинэ байдлыг буй болгоно Зүүн, дунд, баруун бүс нутгийн хөгжлийн зөрүүг багасгах, эх газар, далайн замаар дамжин гадаад харилцааны шинэ коридорыг нээх, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд өрсөлдөх хамтын ажиллагааг буй болгоно. Хөх мөрний эдийн засгийн бүс дагуух экологи, байгаль орчны хамгаалал, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт зэрэгт нөлөөлөх олон талын ашигтай.
Дэлхийн хөгжлийн байдлаас үзэхэд томоохон гол мөрний бүс нутгийн эдийн засгийн хөгжил тухайн улс, газар нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн бодит хүчинд нөлөөлдөг байна. XX зууны Миссисипи мөрний бүс нутгийн хөгжил Америкийн сэргэн мандлыг буй болгож, Рейн голын бүс нутгийн хөгжил Франц, Герман, Нидерландын хөгжлийг ахиулсан байдаг. Үүнтэй адил Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ орон зайг буй болгоно.
