"Хятадын өргөмжлөл • Өвөөс өв залгамжлах" - 2022 оны "Соёл ба байгалийн өвийн өдөр" 06-р сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ны биет бус соёлын өвийг сурталчлах, таниулах гол арга хэмжээ ӨМӨЗО-ны Үзэсгэлэнгийн төвд нээгдсэн. Улмаар 07-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэн өрнөж, олон түмэнд соёл урлагийн цэнгүүнийг хүргэх юм.
Өвөр Монголын урт Цагаан хэрэм дөрвөн улирлын биет бус соёлын өвийн үзэсгэлэн
Хятадын олон жилийн түүхэнд урт Цагаан хэрэм бол олон үндэстний тасралтгүй мөргөлдөөн, солилцоо, нэгдлийн бүс төдийгүй, үндэстний үзэл санаа, соёлын амин судас юм.
Энэхүү үзэсгэлэнд ӨМӨЗО-ны урт Цагаан хэрэм дагуух биет бус соёлын өвийн төлөөлөл болох 167 өвийг шалгаруулж байна. Эдгээр өвийг "Хавар · Өнөр бадралтай", "Зун · Хөгжил цэцэглэлтэй", "Намар · Ургац хураалтын баяртай", "Өвөл · Амгалан жаргалантай” гэсэн дөрвөн хэсэгт хувааж, 600 гаруй үзмэр, 60 зураг, 30 видео дэлгэн үзүүлж байна.
Өвөр Монголын Шар мөрний биет бус соёлын өвийн уран зургийн үзэсгэлэн
Шар мөрний сав газрын бүх үндэстний ард түмэн олон жилийн түүхэнд байгальтайгаа харьцахдаа гайхамшигт соёлыг бий болгосоор ирсэн. Шар мөрний соёлын биет бус өв нь нэг үндэс, нэгдмэл байдал, хүлээцтэй байдал, тэсвэр тэвчээр, эр зоригийн түүхэн нөхцөл байдал, оюун санааны утгыг агуулдаг.
Үзэсгэлэнд цаасан хайчилбар, пирографи, арьсан зураг, шавар баримал, хатгамал, хивсэнцэр, ясан баримал, чулуун баримал зэрэг биет бус соёлын өвийн 100 орчим бүтээл дэлгэгдэж байна.
