
Чэндэ хотын өнгө төрх
1946 оны "4 дүгээр сарын 3-ны өдөр"-ийн хурлын тухай Чэндэ хотынхноос мэдэх хүн маш цөөн. Хэбэйн өдрийн сонины Чэндэ хуваарь хорооны сэтгүүлч Чэнь Боюуний замчилснаар бид Чэндэ хотын "Амьд толь" болсон 92 настай тэтгэвэрт гарсан буурал Яйн Жүн гуайтай уулзаад үнэхээр сэтгэл догдолсон юм. Чэндэ хотын бичиг баримт, түүхэн дурсгалт зүйлс, газрын нэрийн албан газар зэрэг байгууллага нэгжийн ажилтнууд байнга түүнийг хайн ирж буурлаас ном бичигт тэмдэглэгдээгүй түүхэн материалын агуулгыг асуун лавладаг гэнэ. Буурлын зурсан "Рэ Хэгийн зээл гудамж зам барилгын бүх зураг" нь одоогоор Чэндэ хотын төлөвлөгөөний үзэсгэлэнгийн ордонд дэлгэгдэж байгаа аж.
Чэндэ хот Иргэн улс болон БНХАУ байгуулагдсан анхны үед Ри Хэ мужийн төв байжээ. 1946 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах үйл ажиллагааг нэгтгэх хурлыг Чэндэ хотод хийж, "Өвөр Монголын өөртөө засах үйл ажиллагааг нэгтгэх хурлын гол шийдвэр”-ийг батлав.
"4 дүгээр сарын 3-ны өдөр"-ийн хурлын тухай Яйн Жүн буурал нүдэнд үзэгдэм сайхан ярьж байлаа. Тэр үед буурал 21 настай, одоогийн Чэндэ хотын Ү Тяо гудамжинд амьдарч байжээ. Түүний эргэцүүлснээр, 1946 оны гурав, дөрвөн сарын үед нэг хэсэг танил бус хүн ирсэн гэнэ. 4 дүгээр сарын 2-ны өдөр тухайн газартаа нэлээд нэртэй хоолны газар түүний нэг найз нь хуримын ёслол хийх гэсэнд хоолны газар хүндэт зочин зочлох гэсэн шалтгаанаар найзынх нь хуримын ёслол хийхийг хүлээж аваагүй болохоор түүнд мартагдашгүй дурдатгал болон үлдсэн байна. Түүний бодлоор тэр хоолны газар бол хурлын төлөөлөгчдийн хоолны газар болно.
"Тэр хэдэн барилгыг 1984 онд нураан бүтээн байгуулалт хийж, одоо бүр орон сууц, худалдааны барилга болсон" гэж буурал танилцуулна. Энэ бүхнийг дурсан суусан энэ эрхэм бол тэрхүү түүхэн цаг үеийг гэрчилсэн хүний нэг болно.
Чэндэ хотын хөгжил цэцэглэлтийг дагаад цоо шинэ барилга тасралтгүй босч байсан ч “4 дүгээр сарын 3-ны өдөр"-ийн хурлыг гэрчилсэн тухайн үеийн Ри Хэ мужийн Намын хорооны байгууллагын гурван давхар албаны газар нь түүхийг гэрчилж, хотын Цүй Чяо хэмээх гүүрний баруун гудамжны зүүн үзүүрт тэр хэвээрээ сүндэрлэн түүхийг өгүүлнэ. Тус байшинд энэ жилийн 3 сард нэг удаа галын аюул гарч байшингийн орой нь шатаж дууссан нь харамсалтай.
Бид түүхийн ул мөрийг хайж сурвалжлан явахад ная гарсан Дэн Имин гуайтай уулзсан нь Чэндэ хотын намын түүх судлах тасгийн даргаар ажиллаж байсан хүн байлаа. Түүний хариуцан найруулсан "Ри Хэгийн хувьсгалын түүх” номд "4 дүгээр сарын 3-ны өдөр”-ийн хурал бол Ри Хэ мужийн түүхэн дэх нэг удаагийн чухал хурал болно. Хурал нь Ри Хэгийн монголчуудын асуудлыг шийдвэрлэснээр барахгүй, Хэ Бэйн газар орныг бэхжүүлэн хөгжүүлж, Хэбэй Ри Хэ Ляонингийн хуваарь товчоо ба Ри Хэгийн удирдлагын байгууллага Рибэй оронд шилжихэд суурь тавьсан байна гэж тэмдэглэсэн байдаг.
ӨМӨЗО-ны Намын хорооны намын түүх судлах тасгийн орлогч судлаач Шюй Зиипин: "4 дүгээр сарын 3-ны өдөр”-ийн хурал бол Өвөр Монголын түүхэн дэх нэг удаагийн чухал хурал мөн. Монгол үндэстний хэдэн зуун жилийн турш Чин улс, умардын цэргийн хэсэг Гоминданд хэсэглэгдэн ноёрхогдсон байдлыг эвдэж, Монгол үндэстний чөлөөлөлтийн үйл ажиллагааг цаашлан Өвөр Монголыг нэгдсэн удирдах байгууламжтай болгож, ялангуяа Өвөр Монголын хувьсгалын нэгдмэл хүчийг бүрэлдүүлж, Өвөр Монголын өөртөө засах үйл ажиллагаа болон хувьсгалын тэмцлийн ялалттайгаар хөгжих, Өвөр Монголын өөртөө засах засгийн газрыг байгуулахад сайн сайхан суурь тавьж өгсөн байна. Хурал нь ХКН-ын Өвөр Монголын өөртөө засах үйл ажиллагаан дахь удирдах байр суурийг тодорхойлж, онол болон үзэл санааны талаас өөртөө засах үйл ажиллагааг яаж нэгтгэх, хаашаа нэгтгэх гэсэн асуудлыг шийдвэрлэж чаджээ. Энэ бол ХКН-ын үндэстний төрийн бодлого ба нэгдмэл фронтын төрийн бодлогын ялалт болно гэж сэтгүүлчид хэлэв.
Бид Чэндэ хотод сурвалжлан явах зуур хааны зуслангийн нэгэн хуучин барилга нь онцлог ба хэв загвараар бусад барилгаасаа өвөрмөц байхыг олж харлаа. Энэхүү барилга нь өмнө талдаа үүдтэй, цонх нь баруун зүгт хандаж, онцгой бэх харагдана. Бидний анхаарлыг онцгой татсан нь хаалганы дээд тал дахь хэдэн үсгийг зориуд арчсан боловч, “Селимб” гэсэн гурван хятад бичлэгийн үсэг нь тод харагдаж байлаа. “Энэ бол хааны зуслангийн түүхэн дурсгалт зүйлсийг хадгалж байгаа агуулах болно. Японы түрэмгийлэгчид Чэндэ хотыг эзэрхэж байсан үед барьсан юм” гэж хааны зуслангийн музейн ажилтан Сүн Айшюй бидэнд танилцуулж байв. Энэ тухай “4 дүгээр сарын 3-ны өдөр”-ийн хурлын төлөөлөгчийн нэг болох Бү Юйкүний хөвгүүн, энэ жил 79 настай Бү Вэньхан (бичгийн нэр нь Боржигин, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол түүхийн судалгааны газрын дэд профессор) багшийн танилцуулснаар 2012 онд тэрбээр “Бү Юйкүний өдрийн тэмдэглэл” гэх номыг хэвлүүлэхээр бэлтгэл ажил хийж Чэндэ хотод сурвалжлан хүрч, тухайн үед Чэндэ хотын түүхэн дурсгалт зүйлсийн товчооны дарга асан Хасбат гуайн өгсөн баттай хариулт ба эцэг Бү Юйкүний өдрийн тэмдэглэлийг үндэслэн "Хааны зуслангийн хүрээлэн дэх энэхүү хуучин барилга бол даруй тухайн үеийн ‘4 дүгээр сарын 3-ны өдөр’-ийн хурал хийсэн газар болно” гэж хэлсэн байна. Бү Вэньхан багшийн эмхлэн тайлбарлаж 2016 оны 12 дугаар сард хэвлүүлсэн “Бү Юйкүний өдрийн тэмдэглэл”-д энэ тухай нарийн тэмдэглэжээ.
Яйн Жүн гуай Е Ге мужийн хорооны албаны хуучин байр, хааны зуслангийн хүрээн дэх гурван өрөө хуучин барилга энэ бүхэн нь түүхэн чанартай “4 дүгээр сарын 3-ны өдөр”-ийн хурал болон тэрхүү түүхэн цаг мөчийг гэрчилж байлаа. Бид “4 дүгээр сарын 3-ны өдөр” хурал хийсэн газрыг тодорхой болгохыг зорьсон биш, харин “4 дүгээр сарын 3-ны өдөр”-ийн хурлын ул мөрийг хайж, түүхээ эргэцүүлэхийг зорьсон юм.
Өнөөдөр өөртөө засах орон нь Бээжин, Тяньжинь, Хэбэйг зэрэг хөгжүүлэх зэрэг улсын хөгжлийн стратегийн дагуу нээлттэй эдийн засгийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэхийг чухалчилж, Өвөр Монгол болон Хэбэй мужийн хамтын ажиллагааг улмаар нягтарч байлаа. Чэндэ Өвөр Монголын хооронд хурдны зам нэвтэрч, Чэндэ хотын аялал жуучлалын товчооны муж алсалсан аялал жуучлалын зам шугам дотор Өвөр Монголын Улаанхад хот, Шилийнгол аймгийн үзэсгэлэнт орон хамарч байна.
Өнөөдөр Халуун гол (Одоогоор энэ газрын хүмүүс Ри Хэ гол гэж нэрлэж байна.) нь Чэндэ хотын дундуур намуухан дөлгөөхөн урсан хүн ард, түмэн бодисоо ундаалан өнөр түүхээ учирлан хүүрнэхэд голын хоёр эргэнд барилга байгууламж өндрөө мөчөөрхөн сүндэрлэж шинэ цаг үеэ магтан дуулна.
