Зүүн хойд Азийн соёлын аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэн Хятадын Харбин хотод саяхан болж өнгөрсөн байна. Уг үзэсгэлэнд Тунляо хотын 14 аж ахуйн нэгжийн арьсан урлал, хувцас загвар, монгол дэр, үндэстний хөгжим, ташуур зэрэг 1000 гаруй Хорчин монгол үндэстний монгол соёлын төлөөлөл болсон бүтээгдэхүүн дэлгэгдэж, хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Тунляо хот нь Хорчин нутагт байрлах ба Хятадын зүүн хойд бүс нутгийн эдийн засгийн бүс болон Бөхай тэнгисийн эргэн тойрны эдийн засгийн бүсэд хамрагдаж, Хятадын зүүн хойдын гурван мужтай газар зүйн байршлаараа залгалдаж, өргөн дэлгэр соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн орон зайтай нутаг болно. Тунляо хотын 14 аж ахуйн нэгж 5 өдрийн үзэсгэлэнгийн хугацаанд 360 мянган юанийн бараа бүтээгдэхүүн борлуулж, 2 сая гаруй юанийн захиалгын гэрээнд гарын үсэг зурж, Хорчин онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн нь Харбин хотын иргэд, цаашлаад Өмнөд Солонгос, Япон, Орос зэрэг улсын анхаарлыг татсан байна. Тус 14 аж ахуйн нэгж нь “Зүүн хойд Азийн соёлын аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэнгийн төслийн гарын авлага”-д багтаж, Хятад болон Азийн алдарт соёлын аж ахуйн нэгжүүдэд өөрийгөө танилцуулах аз завшаан тохиосон байна.
Энэ удаагийн Зүүн хойд Азийн соёлын аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэн нь Хорчин соёлын Хятадын зүүн хойд бус нутгийн хөгжилтэй нэгтгэж, зүүн хойд бус нутагтай хамт хөгжих өргөн боломжийг нээсэн байна.
Хятадын Харбин хотод саяхан болж өнгөрсөн байна. Уг үзэсгэлэнд Тунляо хотын 14 аж ахуйн нэгжийн арьсан урлал, хувцас загвар, монгол дэр, үндэстний хөгжим, ташуур зэрэг 1000 гаруй Хорчин монгол үндэстний монгол соёлын төлөөлөл болсон бүтээгдэхүүн дэлгэгдэж, хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Тунляо хот нь Хорчин нутагт байрлах ба Хятадын зүүн хойд бүс нутгийн эдийн засгийн бүс болон Бөхай тэнгисийн эргэн тойрны эдийн засгийн бүсэд хамрагдаж, Хятадын зүүн хойдын гурван мужтай газар зүйн байршлаараа залгалдаж, өргөн дэлгэр соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн орон зайтай нутаг болно. Тунляо хотын 14 аж ахуйн нэгж 5 өдрийн үзэсгэлэнгийн хугацаанд 360 мянган юанийн бараа бүтээгдэхүүн борлуулж, 2 сая гаруй юанийн захиалгын гэрээнд гарын үсэг зурж, Хорчин онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн нь Харбин хотын иргэд, цаашлаад Өмнөд Солонгос, Япон, Орос зэрэг улсын анхаарлыг татсан байна. Тус 14 аж ахуйн нэгж нь “Зүүн хойд Азийн соёлын аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэнгийн төслийн гарын авлага”-д багтаж, Хятад болон Азийн алдарт соёлын аж ахуйн нэгжүүдэд өөрийгөө танилцуулах аз завшаан тохиосон байна.
Энэ удаагийн Зүүн хойд Азийн соёлын аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэн нь Хорчин соёлыг Хятадын зүүн хойд бус нутгийн хөгжилтэй нэгтгэж, зүүн хойд бус нутагтай хамт хөгжих өргөн боломжийг нээсэн байна.
