solongonews
ХКН-ын амжилтын нууц нь ”Ард түмэн”-ээ гэсэн үгэнд оршино
2021-08-27 11:07
ХКН-ын амжилтын нууц нь ”Ард түмэн”-ээ гэсэн үгэнд оршино.

    100 жилийн түүхийг замнасан Хятадын Коммунист Намын хөгжлийн түлхүүр болон амжилтын нууц нь юу вэ? Энэхүү олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуултад чиглүүлэн ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газар 26-ны өдөр нийтэлсэн "ХКН-ын түүхийн үүрэг хариуцлага болон үйл ажиллагааны үнэ цэнэ" гэсэн сурвалжагчийн асуултад тодорхой хариулт өгсөн болов уу, тэр нь даруй "Ард түмнээ төлөөлөх, ард түмэндээ түшиглэх, ард түмнийхээ төлөө байх" юм.

Марксизмыг баримтлан эрх баригч намын хувьд ХКН нь Хятадын ард түмэн феодалын засаглал, харийн түрэмгийллийн эсрэг хийсэн ширүүн тэмцлийн дунд байгуулагдаж, олон нийтэч байх нь үндсэн онцлог шинж болно. Түрэмгийлэгчдийг үлдэн хөөсөн ард түмний дайнаас эхлэн ард түмэнд өөрсдөө эзэн мэдэх БНХАУ-ыг бүтээн байгуулах хүртэл, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэн дундад чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах хүртэл Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор санаачилгатай, бүтээлчээр улс орноо бүтээн байгуулсан нь "Ард түмэн бол түүхийг бүтээгч" хэмээх бат ёсыг дахин баталж чадсан юм.

    Хүн нэг тутамд ногдох орлого нь 10 мянган ам.долларт хүрч, 400 сая иргэн дундаж орлоготой болж, дэлхийн хамгийн том цар хүрээтэй нийгмийн баталгааны системийг бүрдүүлж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн аюулгүй улс орнуудын нэг нь болж чадсан юм. Эдгээр бодит амжилтууд нь  Хятадын ард түмний баяр жаргалант амьдрал болон ХКН-ын зуун жилийн тэмцлийн үнэ цэнийг харуулж байна. Өнөөдөр Хятадын ард түмэн дэлхийн энх тайван, хөгжил  дэвшилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Ард түмнээ хэзээд сэтгэл зүрхэндээ дээдэлж явах нь дэлхийн хамгийн том намын амжилтын нууц, мөн цаашид илүү сайн сайхан ирээдүйг цогцлоохын эх ундрал юм.          ХКН-ыг ард түмнээс салгах, сөргөлдүүлэх гэсэн оролдлого нь хэрхэвч амжилт олохгүй. Хятадын ард түмнийг ХКН-ын удирдлагаас салгах гэсэн оролдлого ч биеллээ олохгүй гэдгийг ч мөн давхар харуулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл