Үндэстний баатар, аугаа эх оронч, Хятадын ардчилсан хувьсгалын манлайлагч ноён Сүнь Жүншаний мэндэлсний 153 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 11-р сарын 12-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулсан байна.
Хүндэтгэлийн Жүн Шань танхимд УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны дэд дарга Ма Бяо УТЗЗ-ний Бүх Хятадын Хороог төлөөлж, БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга, Хятадын Гоминданы хувьсгалт төв хорооны дарга Ван Эшян Хятадын Гоминданы хувьсгалт төв хороог төлөөлөв. Түүнчлэн ХКН-ын Төв хорооны нэгдмэл фронтын дэд дарга Ван Зү-Өань ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтыг төлөөлж, Бээжин хотын дэд дарга Ван Хун Бээжин хотын захиргааг төлөөлж, тус тус Сүнь Жүншаний хөшөөнд цэцгийн баглаа өргөсөн байна. Дурсгалын ёслолд оролцсон олон салбарын хүмүүс, Сүнь Жүншаний хөшөөний өмнө гурвантаа мэхийн ёсоллоо.
