Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам 27-ны өдөр 1-р улирлын хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгч Лү Айхүн хэлэхдээ, энэ оны эхний улиралд хөдөлмөр эрхлэлтийн байдал үндсэндээ тогтвортой байж, хот суурин газарт 2 сая 850 мянган ажлын байр шинээр бий болж, жилийн зорилтын 26 хувийг биелүүлжээ. Лү Айхүн хэлэхдээ, хотын ажилгүйдлийн түвшин энэ оны 1-р сараас 3-р сар хүртэл дунджаар 5.5 хувьтай байна. Дараагийн алхамд, аж ахуйн нэгж ба ажлын байрыг тогтворжуулах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн баталгааны бодлогыг үргэлжлүүлэн бэхжүүлж, гол бүлгийн ажлын байрыг дэмжин, ажилчдын ур чадварын сургалтыг бэхжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын орлогч дарга Чэнь Юнжя хэлэхдээ, хөдөлмөр эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой байх олон таатай нөхцөл байсаар байна. Тэрээр энэ онд коллеж төгсөгчдийн тоо 10 сая 760 мянгад хүрч шинэ дээд цэгтээ хүрснийг танилцууллаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанарыг улам сайжруулах зорилгоор сүүлийн сар орчмын хугацаанд бүх бүс нутагт 10 мянга гаруй төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, 5 сая шахам ажлын байрыг хангаж, 6 сая орчим төгсөгчид үйлчлүүлсэн байна.
Лү Айхүн:
- Хятадын нийгмийн хамгааллын тогтолцооны бүтээн байгуулалт хурдацтай хөгжиж, олон чухал өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээ хэрэгжиж, Хятадын нийгмийн хамгааллын үйл хэрэг амжилттай хөгжиж, нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж байна. Нийгмийн хамгааллын түвшин тасралтгүй дээшилж, аюулгүй байдлын чадавхийг тасралтгүй дээшлүүлсээр байна гэж хэллээ.
Хот, хөдөө орон нутгийг уялдуулсан нийгмийн хамгааллын удирдлагын үйлчилгээний таван шатлалт сүлжээ үндсэндээ бүрэлдэж, нийгмийн хамгааллын асуудлыг ойр орчимд нь, онлайнаар, хурдан шуурхай шийдвэрлэхэд илүү тохиромжтой, үр ашигтай болсон. Нийгмийн даатгалын карт эзэмшигчдийн тоо 1 тэрбум 355 саяд хүрч, нийгмийн даатгалын цахим картын тоо 536 саяыг давж, "Бүх зүйл нэг карт"-ын хэрэглээний цар хүрээ улам өргөжиж байна.
