solongonews
“Алтан тахиа, өнөр цэцэг” кино наадам болно
2023-10-10 09:47
2023 оны Хятадын “Алтан тахиа, өнөр цэцэг” кино наадам 11-р сарын 01-нээс 04-ний өдрүүдэд болно.

   2023 оны Хятадын “Алтан тахиа, өнөр цэцэг” кино наадмын хэвлэлийн хурал 09-нд Бээжин хотноо болжээ. 2023 оны Хятадын “Алтан тахиа, өнөр цэцэг” кино наадам 11-р сарын 01-нээс 04-ний хооронд Фүжянь мужийн Шямэнь хотод болно.

   Энэ жилийн Хятадын "Алтан тахиа" шагналд шилдэг уран сайхны кино, тусгай шүүрлийн шагнал, шилдэг жижиг, дунд хэмжээний уран сайхны кино зэрэг нийт 20 шагналуудыг сонгон шалгаруулна. Кино наадам нь киноны үзэсгэлэн, эрдэм шинжилгээний форум зэрэг гол үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд кино урлагийн үзэсгэлэн, үндэсний кино наадам, анимэйшн кино форум зэрэг үйл ажиллагаа нь олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх юм.

   10-р сарын 27-ноос 11-р сарын 12-ны хооронд Хятадын шинэ кино, олон улсын кино, Хонконг, Макао, Тайваний шилдэг кинонууд зэрэг дотоодын болон гадаадын 100 гаруй киног Шямэнь хотын кино театраар гаргах болно.

Зохиогч: ЯН ЖАНЬФЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл