solongonews
Хятадын амралт зугаалга, аялал жуулчлалын орлого 2 тэрбум 100 сая юань хүрчээ
2017-04-11 21:11
Хятадын амралт зугаалгын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлалын цар хүрээ урьд өмнө байгаагүйгээр тэлэн өргөжиж, өндөр хурдтай хөгжлийн үе шатанд ороод байна.

        2016 онд Хятадын амралт зугаалгын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлал давхардсан тоогоор 2 тэрбум 100 сая жуулчин хүлээн авч, орлого нь 570 тэрбум юаньд хүрч, 6 сая 720 мянган тариачин өрх ашиг хүртсэн байна.

Үүнийг энэ сарын 11-нд болсон Бүх Хятадын Амралт зугаалгын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлалын хурлаас сурвалжлагч мэдээлжээ.

Одоо амралт зугаалгын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлал хөгжлийн боломж их байна. Хот суурингийн оршин суугчдын орлого нэмэгдэж, хэрэглээний бүтэц дээшлэхийн хэрээр амралт зугаалгын аялал жуулчлалын шаардлага нэмэгдсэн гэж Хятадын хөдөө аж ахуйн яамны сайд Хан Чанфү хэллээ. Тэрээр мөн:

- Хот, хөдөөгийн интегралчлалын үйл явц хөдөө тосгоны дэд бүтцийн тоног төхөөрөмж, олон нийтийн үйлчилгээг улам боловсронгуй болгож байгаа нь хөдөө тосгоны үзэсгэлэнт уул усыг сонирхолтой болгосон байна гэсэн байна.

Хан Чанфү цааш үргэлжлүүлэн:

- Амралт зугаалгын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сорт, чанарыг дээшлүүлэхэд ашигтай, хөдөө аж ахуйн хангамжийн амьжиргааны хүчийг эрчимжүүлэхэд ашигтай, хот хөдөөгийн эх баялгийг зохицуулахад ашигтай гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл