60 жилийн гэрэл гэгээтэй түүх, Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ы хөгжил цэцэглэлтийн гэрчлэлт болно. Өнөөдөр Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх их хурал ёслол төгөлдөр боллоо.
Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ы үндэстнүүдийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна!

1958 онд Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО байгуулагдаж, Гуаншигийн хөгжлийн шинэ хуудсыг сөхөв. 60 жилийн турш өөрчлөлт нээлт хийсэн 40 жил болон ХКН-ын 18-р их хурлаас хойш намын үндэстний төрийн бодлогын гэрэл гэгээнд үе үеийн Жуан үндэстний нутгийн охид хөвгүүд хамтдаа тэмцэж, урагшлан давшиж, хүмүүсийг гайхшруулмаар гэрэл цацарсан амжилтыг бүтээж, Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО тэнгэр газрыг донсолгом өөрчлөлтийг бүтээжээ. 2017 онд Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ы хүн дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 41 мянга 955 юаньд хүрч, 1958 оноос 71 дахин өсөв. Өнөөдрийн Гуанши доод орлоготой шатнаас ерөнхийдөө дунд орлоготой шатанд орохыг биелүүлж, хаалгатай хил хязгаарын газар орноос зүүн өмнөд Азийн улс орнуудад нээлт хийх өмнө фронт болсон, идэж өмсөхөө шийдэж чадахгүй байсан бол бүх талд чинээлэг болсон түүхт чанартай өөрчлөлтийг биелүүлж, итгэл төгөлдрөөр Хятад улсын онцлогтой социализмын саруул тэргэл замаар замнаж байна.
Цаг хугацаа бол агуу их тэмдэглэгч, түүх бол үнэнч шударга гэрчлэгч мөн. Энэ жил өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ой болно. Дараагийн жил Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойгоо угтан авах болно. Ийнхүү өмнөхийг залгамжлан дараагийн зам нээж өгөх түүхт цаг мөчид Гуайншигийн 60 жилийн маш том өөрчлөлтийг эргэцүүлж, бид ХКН сайн, социализм сайн, өөрчлөлт нээлт сайн, агуу их эх орон сайн, үндэстний эв нэгдэл сайн гэдгийг илүү гүнзгий мэдлээ! ХКН-ын удирдлагыг гуйвахгүй баримталж, Хятад улсын онцлогтой социализмын замаар гуйвахгүй замнаж, Хятад улсын онцлогтой үндэстний асуудлыг шийдэх зөв замаар гуйвахгүй замнаж, өөрчлөлт нээлтийн замаар гуйвахгүй замнавал, Гуанши илүү гэрэл цацарсан ирээдүйг бүтээж чадна гэдгийг гүнзгий мэдэв.
Шинэ цаг үеийн Гуанши хүсэл эрмэлзлээр бялхаж, шинэ алтан боломжийг угтан авав. “Нэгэн булангаар арван нэгэн улстай хөршилж, зүүн болон барууны орнуудтай хамтран ажиллаж ханьсав”. Гуанши далай дагуу, мөрөн дагуу, хил дагуу байрлаж, байршлын өвөрмөц давуу талтай юм. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт ахиж, Гуаншигийн Хятад улсын гадаад нээлтийн их төлөвлөлт дэх байр суурь илүү чухал болов. Ирээдүйд хандаж, Гуаншигийн хөгжлийн далд хүч нээгдэж, нөөц хүч ч нээгдэж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын явцад илүү их нөлөөг үзүүлэх боломжтой болов. Өвөрмөц байршилд суурилж, “Далай”-н далд хүчийг харуулж, “Мөрөн”-ий амьдралын хүчийг хөвчилж,“Хил”-ийн ажлыг сайн хийж, нээлт хийж уриалан дагуулах стратегийн бодлогыг бүх хүчээр хэрэгжүүлж, зангилаа төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж, Хятад улс-Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны нээлт хийх тавцанг бэхжүүлэн дээшлүүлж, бүх талын нээлттэй хөгжлийн шинэ төлөвлөлтийг байгуулбал, Гуанши зайлшгүй том, өргөн цар хүрээнд дэлхийтэй нэгдэж, дэлхий дахиныг багтааж, агуу их хөгжлийг биелүүлж чадна.
60 жилийн турш Намын төв хороо Гуаншигийн хөгжлийг гүнзгий анхааралдаа авч, их хүчээр дэмжив. ХКН-ын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа Гуаншигийн ажлын тухай чухал заавар гаргаж, Гуанши “Зүүн өмнөд Азид хандсан дэлхийн том нэвтрэх шугам, баруун өмнөд орон, дунд, өмнөд орны нээлт хийж хөгжих шинэ стратегийн бодлогын тулах цэгийг цогцлож, 21 дүгээр зууны далай дээрх торгоны зам болон торгоны замын эдийн засгийн бүсийг холбосон чухал газар болох” гурван байрлал өгч, эдийн засаг, нийгэм үргэлжлэн эрүүл хөгжил, орчин үеийн онцлог хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, ардын амьдралын бүтээн байгуулалт болон ядуурлаас ангижруулах төсөл, экологийн орчны хамгаалалтын бүтээн байгуулалтыг ахиулах, хүчин бүхий удирдах багийг баттай байгуулах “Таван баттай байх” шинэ шаардлага дурдан гаргаж, шинэ цаг үеийн Гуаншигийн хөгжилд урагшлах чигийг тодорхой зааж, хүчирхэг их хөдөлгөх хүч олгов. Шинэ байрлалыг эзэмшиж, шинэ шаардлагыг хэрэгжүүлж, шинэ үүргийг үүрч, нээлт хийж хөгжих энэ шатрыг сайн тавьж, зөв оновчтой ядуурлаас ангижруулах хатуу ажлыг сайн хийж, зохистой хөгжлийн энэхүү шаардлагыг хэрэгжүүлж, өөрчлөлт хийж шинийг санаачлах энэхүү хөдөлгөх хүчийг урамшуулж, экологийн орчин энэхүү давуу талаа гүйцэд харуулж, намын байгуулалтын энэхүү баталгааг сайн хийвэл Гуанши үндэстнүүдийн ард түмэнд аз жаргал, амар тайван байдлыг олгож, шинэ цаг үеийн бадран хөгжсөн Гуаншигийн шинэ хуудсыг бичиж чадах юм.
