solongonews
ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хуралд юуг онцлов
2021-12-13 14:56
ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хуралд юуг онцлов.

Гурван өдөр үргэлжилсэн ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал 10-ны өдөр Бээжинд хаалтаа хийлээ. Хурлаас Хятадын эдийн засаг 2022 онд тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий өнгө аясыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг бүх талаар гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулна. Макро эдийн засгийг тогтворжуулахад анхаарлаа хандуулж, эдийн засгийн эргэлтийг боломжийн хэмжээнд байлгаж, нийгмийн нийт тогтвортой байдлыг баталж, Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын амжилттай зохион хуралдуулахыг угтан авах ёстой гэж онцолжээ.

Макро эдийн засгийг тогтворжуулах үүргийг бүх бүс нутаг, олон салбарууд үүрэглэж, эдийн засгийн тогтвортой байдалд ашигтай бодлогыг идэвхтэй боловсруулан тогтоож, бодлогын хүчин чармайлтыг зохих ёсоор ахиулах ёстой гэж хурлаас шаарджээ.

2022 онд Хятад улс зах зээлийн гол цогцын үйл ажиллагааны эрч хүчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, зах зээлийн цогцын итгэлийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөний бодлогын хэрэгжилтийг гүнзгийрүүлж, шударга өрсөлдөөнийг шударга хяналтаар баталгаажуулна гэж хурлаас онцолжээ.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлж, бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөхүйц хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ. Гэрээний зориг санааг бэхжүүлж, хорон санаатай өр төлбөрөөс зайлсхийх үйлдлийг үр дүнтэй засах хэрэгтэй гэж хурлаас онцолжээ.

Татвар, хураамжийг бууруулах шинэ бодлогыг хэрэгжүүлж, жижиг, дунд, бичил үйлдвэр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, аж үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах зэрэг талаар үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа түлхүү ахиулах болно гэж хурлаас онцолжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн үндсэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж үйлдвэрийн дэд бүтцийн шинэчлэлийн иж бүрэн төслийг эхлүүлэх болно гэж хурлаас онцолжээ.

Дотоодын эргэлтийг жигдрүүлж, үйлдвэрлэл, хуваарилалт, эргэлт, хэрэглээг нээлттэй болгоход чиглэсэн нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх болно. Дотоод болон гадаад холболттой аюулгүй, үр ашигтай логистикийн сүлжээг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, дижитал өөрчлөхурдасгаж, уламжлалт үйлдвэрүүдийн шат өгсөлтийг ахиулна гэж хурлаас онцолжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухайд хурлаас урьдчилан сэргийлэх удирдамжийг эрчимжүүлж, хөгжлийн шинэ загваруудыг эрэлхийлж, урт хугацааны түрээсийн орон сууцны зах зээлийн хөгжлийг хурдасгаж, хямд үнэтэй баталгааны орон сууц барих ажлыг ахиулж, хотуудад адил бус бодлого хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбарын эрүүл хөгжлийг ахиулах болно гэж онцлон тэмдэглэв.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл