solongonews
Дэлхийн шинжлэх ухаан технологи, шинэ Члэлийн урсгал Дорноос айсуй
2017-11-23 20:59
Дэлхийн шинжлэх ухаан технологи, шинэ Члэлийн урсгал Дорноос айсуй.

Өнөөдөр Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон бөгөөд Хятадын үндэстнүүд босон өндийж, чинээлэг болсноосоо хүчирхэг болох агуу их дэвшилд хүрсэн юм. 
Хятад улс дорнодахины том гүрнээсээ дэлхийн хүчирхэг улс руу алхаагаа нийлүүлж байна. Хурдны төмөр зам, авто зам, гүүр, гарам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг байгуулахаас авахуулаад Тэнгэрийн орд, Жяо Лүн, Тэнгэрийн нүд, Ү Күн, Мө Зи, Том онгоц зэрэг томоохон орчин үеийн дэвшилтэт техник технологийг нээн хөгжүүлэх хүртэл. Интернэт, шинэ эрин үеийн мэдээллийн техник зэрэг сүлжээг байгуулахаас том дата, зохиомол оюун ухаан зэрэг шинэ шинэ үйлдвэрлэл хүртэл. Техник технологийн боловсон хүчин хүмүүжүүлэх, дээд зэрэглэлийн боловсон хүчнийг өөртөө татахаас улсын дүр төрхийн үнэн байдал, бүх талыг илрүүлэн Хятад улс маш олон салбарт эрчимтэй ажиллаж, дэлхийн дэвжээний төв рүү урагшилж байна. 
Том гүрнээс хүчирхэг гүрэн болсноор Хятадын брэнд бүтээн байгуулалт дахин шинэ аянд гарсан. Энэхүү нийтлэл нь “Хятадын том гүрнээс хүчирхэг гүрэн” хүртэл мэдээллийг хүргэж, Хятадын брэндийн анхаарлын төв, хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг гэрчилнэ. 
Хятадын шинжлэх ухаан, технологи дэлхий нийтийн анхаарлын төв болсон. Олон улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл Хятадын шинжлэх ухааны судалгааны үйлдвэрлэлийн тусгай дугаарыг хадгалж байна. Дэлхийн Оюуны өмчийн хороо Хятадын “Жин Пэнь буюу ьlоwоит”-ыг ихээр үнэлсэн. Тэнгэрийн орд, Жяо Лүн, Тэнгэрийн нүд, Ү Күн, Мө Зи, Том онгоц зэрэг орчин үеийн томоохон дэвшилтэт техник технологийн үр бүтээл дэлхий нийтийг гайхшруулсан юм. “Шинэ дөрвөн том нээлт” нь гадаадад маш олон “Шүтэн бишрэгчид”-тэй болсон...... Хятад улс одоогийн байдлаар олон улсын шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн тэргүүлэгч болон тоглоомын дүрэм тогтоогчид болж байна. Хятадын шинжлэх ухаан технологийн хурдтай хөгжил “Дорнын оньсого” болж дэлхийг гайхшруулан, гадаадын маш олон хүмүүс Хятад улсад ирж, Хятадын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, туршлагатай танилцан суралцаж байна. Хятад улс дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн “Ном залах” орон болохын төлөө хурдаа нэмж, дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг улсын жагсаалтад орох алхаагаа ойртуулж байна. 
Дорныг зорих урсгал үл тасрана, “Үнэхээр гайхалтай” 
- Энэ бол ХКН-ын ХIХ их хурлын үеэр дэлхийн олон орны 
сэтгүүлчид “Эрэлхийлэн урагшилсан таван жил” томоохон ололт амжилтын үзэсгэлэнтэй танилцах үеэр ихээхэн ойлголттой болсон.
 “Шяо Лүн” хүн ачаалсан усанд шумбагч онгоц, “Фү Шин” хурдны галт тэрэг, “Шэньвэй - Тайху нуурын гэрэл” супер компьютер ..... олон арван бүтээгдэхүүний загварууд нь гадаадын сэтгүүлчдийг гайхшруулжээ. 
Их Британий “Санхүүгийн цаг”-ийн Хятад хэлний сайтад “Дэлхийн хандлага одоогийн байдлаар өөрчлөгдөж буй. Хятадын техник технологийн шинэчлэлийн хандлага ид олон улсын шинжлэх ухаан, технологийн өөрчлөлтийг тэргүүлж байна. “Цахиурын хөндий” нэгэнт Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарын зайлшгүй сурах хичээл биш болж, харин Хятадын техник технологийн шинэ нээлт, хөгжүүлэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хятадад очиж тухайн улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлтэй танилцан суралцах гадаадын хүмүүсийн цуваа тасрахгүй байна гэж нийтэлжээ. 
Энэ жилийн есдүгээр сард Сингапурын Ерөнхий сайд Ли Шяньлүнгээр ахлуулсан “Сүпер тансаг” төлөөлөгчдийн баг Хятадад айлчилсан юм. Тэрээр ид яаралтай айлчлалын үеэр тусгайлан цаг гаргаж Бээжингийн Жүн Гуань Жүнь электрон бүтээгдэхүүний захын нэгэн хүний нүүр царайг таних техникийн компанид хүрч, нүүр царай таних техник хэрхэн Хятадын харуул хамгаалалт, банк санхүүгийн үйлчилгээ, ухааны бизнесийг өөрчилж байгаатай танилцсан байна. Хятадын цахимаар төлбөр тооцоо хийж буй нь түүнийг алмайруулав. Сингапурын мобайл төлбөрийн хөгжлийг ахиулахын тулд Сингапурын Засгийн газраас “Оюунлаг улс 2025” арван жилийн төлөвлөгөөг зарлажээ. 
Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хөгжил ашгийг дэлхий нийтийн хүртээл болгож байна. Герман улсад Хэнкэл болон Алди зэрэг нэр хүнд бүхий аж ахуйн нэгж цахим худалдааны тавцангаар дамжин Хятадын зах зээлд орсон. Энэтхэг улсад гар утсандаа Раутм-г татсанаар төлбөр тооцоо, кабелийн телевизийн төлбөр, шилжүүлэг, код уншуулан тооцоо хийх болон киноны талбар авах бүрэн боломжтой болж, зах зээлийн ихээхэн хувь нь Хятадын интернэт аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг авч байна. 
- Дорно, Өрнө дахины улсуудын шинэчлэлийн 15 жилийн мэдээлэлд миний бие “Цахиурын хөндий” Хятад барууны техникт нөлөөлж буйг анхаарч байгааг харж байгаагүй “ ‘сору Снinа’ шинэ хандлага үргэлж хүмүүсийн шүүмжлэл дагуулсаар байна гэж Олон улсын Шинэчлэлийн асуудлын судлаач Rесесса Fаnnin саяхан АНУ-ын Fоrьеѕ сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.  
АНУ, Их Британи, Япон, ОХУ зэрэг орнуудын гол болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжлэл нийтэлж, Хятадын олон шинэчлэлийн салбар барууныг давсан, олон улсын шинэчлэлийг тэргүүлэгч болон тоглоомын дүрмийг тогтоогч болоход ойртож байна гэж үзжээ. 
Шинжлэх ухаан технологи Улсын зэвсэг 
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “2017 оны Глобал инновацийн индекс тайлан” Женевт “81 төрлийн үзүүлэлтээр дамжин 127 улс орны эдийн засгийн шинэчлэлийн байдалд жагсаалт гаргасан байна. Хятад улс 2016 онд үргэлжлэн олон улсын анхны шинэчлэлийн үзүүлэлтийн эхний  25-д дунд зэрэглэлийн орлоготой эдийн засгийн цогцод болсон бол өнөө жил шинэчлэл өндөртэй бөгөөд нэр нь гурваар дээшилж, жагсаалтын 22 дугаарт орсон байна гэж нийтэлжээ. 
Өнгөрсөн таван жилд Хятадын техник технологийн шинэчлэл ололт амжилтаар дүүрэн байлаа. 2016 онд Хятадын мобайл төлбөр тооцоо 208  их наяд юань, аж үйлдвэрийн роботын борлуулалт 90 мянган ширхэгт хүрч, дэлхийд тэргүүлсэн. 2016 онд судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилт 175 сая юаньд хүрч, 2012 оныхоос 52 хувьд хүрсэн ба дэлхийд хоёрдугаар байранд жагссан. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр 2012 оны байдлаар 52.2 хувь байсан нь 2016 онд 56.2 хувь болон нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Хятад улс урьд өмнө байгаагүйгээр өөртөө итгэлтэй болж, шинжлэх ухаан технологийг улсын зэвсэг болгосноор иргэдийн ахуй амьдрал улам сайжирч, аж ахуйн нэгжүүд илүү дэвжин, улс орон нэн хүчирхэг болно. 
Шинэчлэл Хятад улсад нэгэнт удирдах үзэл баримтлал байснаа өөрийн гэсэн онцлогтой үйл ажиллагаа болон өөрчлөгдсөн. Хятадын Шинжлэх ухаан техник технологийн хөгжлийн стратегийн судалгааны хүрээлэн энэ жилийн наймдугаар сард нийтэлсэн “Хятадын аж ахуйн нэгжийн шинэчлэлийн чадавхийн үнэлгээний мэдүүлэлт 2016”-д Хятадын аж ахуйн нэгж шинэчлэлийн үйл ажиллагааны үсрэнгүй алхмыг дээшлүүлэн 40 хувийн аж ахуйн нэгж шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцсон байна гэж тэмдэглэжээ. 
- Нээлт нь Хятадын ард түмний ахуй амьдралыг улам сайжруулан, мөн Хятадыг дэлхий нийтэд хувь нэмрээ оруулсан нэгэн улс болгож, дэлхий нийтэд халуун дулаан сэтгэгдэл төрүүлэх улс болгоно гэж Хятадын Инженерийн академийн Ү Хэчуан хэллээ. 
ХКН-ын ХIХ их хурлын тайланд “Шинэчлэлийн хэлбэртэй улсыг бүтээн байгуулахыг эрчимжүүлнэ. Шинэчлэл нь хөгжлийг дайчлах нэгдүгээр хөдөлгөх хүч, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүтээн байгуулах стратегийн тулгуур болно. Шинэ эрин үеийн Хятад “Гүйцэж түрүүлэх”-ийг заавал шинжлэх ухаан техникийн шинэчлэлийн эрэлхийлэлд үргэлжлэн томруулна гэж дурдсан байна. 
Эх орондоо буцаж, өөрийн үйл хэргээ эхлүүлнэ 
Шинэчлэлийг хөгжлийн гол хөдөлгөх хүч болгосны дараа Хятад улс олон улсад өрсөлдөх хүчин чадал бүхий боловсон хүчний тогтолцоог байгуулах ажлыг эрчимжүүлнэ. 
ХКН-ын ХIХ их хурлын тайланд дурдахдаа, “Соёлыг шинэчлэхийг уриалан, оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглахыг эрчимжүүлнэ. Нэг бүлэг олон улсын түвшинд хүрсэн стратегийн шинжлэх ухаан технологийн боловсон хүчин, тэргүүлэх болон залуу боловсон хүчин, өндөр түвшний шинэчлэлийн багийг бүрдүүлнэ гэсэн байна. 
Гадаадаас маш олон хүмүүс Хятад улсад ирж “Ном залах” нь дэлхийн бүх газар оронд буй Хятадын элитүүд эх орондоо буцан ирж үйл хэргээ үргэлжлүүлэх хандлагыг бий болгосон. 
Олон улсын өндөр цэвэршилттэй металл зорилтот үндсэн технологийг атгасан цөөн хэдэн эртэмтдийн нэг болох Тао Лижүнь:
- Миний бие эх орныхоо дуудлагаар ирсэн. “Мянган хүний төлөвлөгөө” эх орондоо буцан ирсэн судлаачийн хувьд Тао Лижүньд үнэ төлбөргүй орон сууц өгсөн. Компани бүртгүүлэхэд ердөө 13 өдрийн хугацаа  зарцуулсан. Үүнийг Японд хийж чадахгүй, бид нарт үнэ төлбөргүйгээр үйлдвэрийн байшин өгсөн гэж ярьлаа. Өнөөдөр Тао Лижүний баг Хятадын метал импортлоход түшиглэдэг байсан түүхийг эцэслүүлснээр үл баран энэ салбартаа дэлхийн тэргүүлэх баг болсон. Үүний ард Хятадын шинийг эрэлхийлсэн хүчирхэг улс байгуулах, боловсон хүчин хүчирхэг улсын шийдвэр явж байна. 
Үйтэн мод тарьвал хангарьд ирж сууна. Бизнес эрхлэх үлэмж боломж, бүрэн бүтэн үйлчилгээний бодлого зохицуулалт болон нээлттэй хүртээмжтэй боловсон хүчний тогтолцоо нь дэлхий нийтийн боловсон хүчнийг ид өөртөө татаж байна. Хятад улсаас гадаадад сурч буй боловсон хүчний эх орондоо буцаж ирсэн тоо нэгэнт 2.65 саяас давж, үүнд 70 хувь нь сүүлийн таван жилд буцаж ирсэн байна. “Мянган хүний төлөвлөгөө”, “Түмэн хүний төлөвлөгөө” нь Хятадын орон нутгийн шинжлэх ухаан технологийн боловсон хүчний тогтолцоог ид байгуулж байгаа юм. 
Мэдлэг оюун ухаан, нээлтийг хүндэтгэсэн нэгэн улсад итгэл найдвар бий. 
Нээлттэй хүртээмжтэй ашиг тусыг хамтдаа 
Хятад улс үнэн хэрэгтээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвжээний төвд хүрвэл бусад улстай илүү их өрсөлдөх хүчнээс гадна хамтын ажиллагааны томоохон боломжтой болно. Хятад улс зөвхөн дангаараа шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн “Бялуу”-г авах бус харин санаачилгаараа олон улсын шинжлэх ухааны томоохон төсөлд оролцож, нээлттэй хэлбэрээр өөрийн улсын итгэлээ олно. 
Олон улсын шинжлэх ухааны томоохон төсөлд Хятадын багийн хувь нэмэр дутаж үл болно. Их Британи “Байгаль” сэтгүүлд “2017 оны Хятадын байгалийн индекс”-д 2016 оныг хүртэл байгалийн индекс тандалтын Хятадын өгүүлэлд 50-иас илүү хувь нь Хятадын судлаачид болон гадаад мэргэжил нэгтэнтэй хамтран гүйцэтгэсэн байдаг гэж нийтэлсэн байна.  
Lеnоүо олон улсын судалгааны төв жил бүр Нью-Йорк инноваци, технологийн бага хурал зохион байгуулж, түншүүд нэгэн дор чуулан хамгийн шинэ дэвшилтэт технологи, онолоо ярилцдаг. Саяхан  Lеnоүо супер компьютерийн техникээ танилцуулсан юм. Энэ бол одоогоор дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамгийн өрсөлдөөнтэй нэгэн салбар. Энэхүү салбарт Хятад улс нэгэнт тэргүүлсээр байна.  Lеnоүо группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Янь Юаньчинь:
- Хятадын аж ахуйн нэгж даяаршлыг идэвхтэйгээр хүлээн авах хэрэгтэй. Учир нь бид ашиг хүртэгчээр барахгүй хувь нэмэр үзүүлэгч болж болно гэсэн байна. Энэ бол Хятадын аж ахуйн нэгжийн гадаад дахь нэгэн төрх юм.  
Гао Еүс буюу хүмүүсийн хэлдгээр “Израйлын жижиг ах” нь Бээжингийн их сургуулийн гадаад оюутан “Гадаадын хүмүүсийн нүдэн дэх Хятад орон” жижиг видеог хийх дуртай. Эдгээр видео маш алдартай болсон. Энэ одоо түүний бизнес эрхлэх төсөл болжээ. Гадаад оюутны төлөөлөл “Хятад хүмүүс бүгд шинийг эрэлхийлэн бизнес эрхлэж байна. Би ч гэсэн бизнес эрхлэхээр шийдсэн” гэж хэллээ. Хятадын нээлттэй үзэл баримтлал тасралтгүй шинэчлэгдэж байгаа юм. Мөн энэ нь гадаадын маш олон залуучуудыг өөртөө татаж, энэхүү дорно дахины улсад ирж үйл хэргээ эхлүүлэх чухал шалтгаан болжээ. Хятадын өдөр ирэх тусам сайжирч буй хөрөнгө оруулалт болон бизнес эрхлэх орчин Гао Еүсийг улам илүү итгэлтэй болгосон. 2016 онд Хятад улсад шинээр 27.9 мянган гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдсан байдаг. 
Өртөөлөн үргэлжлэх түүхийн их нугацаанд шинжлэх ухаан технологийн шинэчлэл соёлын хөгжлийг ахиулсаар байна. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн урсгал дорноос давалгаалан Хятад улс шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн салбарт ид тэргүүлэн түүчээлж, дэлхий нийтэд гэнэтийн бэлэг авч ирэх болно. 

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ,
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл