Экспорт, импортын хэмжээ 24.11 тэрбум юаньд хүрэв
2019-09-26 20:17
Манжуурын гаалийн газраас 25-нд мэдээлснээр 2019 оны 01-ээс 08-р сард тус гаалийн бүсийн ”Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 24.11 тэрбум юаньд хүрсэн хэмээн мэдээллээ. Үүнд хамгийн том худалдааны түнш Орос хэвээр байна.
01-ээс 08-р сард Манжуурын гаалийн газрын Оростой хийсэн худалдааны экспорт, импортын хэмжээ 22 тэрбум юаньд хүрсэн бол дараа нь Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 1.48 тэрбум юаньд хүрч, 100 сая юанийг давсан бусад худалдааг Тайланд, Германтай хийсэн байна.
Бүртгэлээс үзвэл 01-08-р сард механик ба цахилгаан тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дээд технологийн бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 7.6 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гаалийн бүсийн нийт экспортын 74.59 хувийг эзэлж байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
