- Миний аав долоон наснаасаа Олонбулагийн Баянхар ууланд цагаан ямаа хариулж явсан уулын өвгөн. Аав ээж хоёртоо зориулж хоёр сайхан дуу бүтээнэ гэж олон жил бодож явлаа. Ингээд “Хөглөгөр цэнхэр уулстайгаа хөтлөлцөөд алхмаар байна, Хөөрхий аавын минь дээлийн үнэртэй уулс шүү” гэдэг хоёр мөрийг бичээд л хоёр жил болсон. Дууны шүлэг гэдэг хэн бүхэн бичээд байдаг юм биш гэдгийг үнэнхүү ухаарлаа гэж Энххад ярилаа.

Өвөр Монголын залуу яруу найрагч Дуудаач Энххад
Ингээд өнгөрсөн жилийн сүүлээр Монгол Улсын “Болор цом” наадамд оролцохоор Улаанбаатар явахдаа уг шүлгээ бүтэн болгож, Монгол Улсын залуу яруу найрагч Дагидмаагийн тусламжтай Монгол Улсын хөгжмийн зохиолч Н.Баасандоржоор аяыг бичүүлсэн.
Н.Баасандорж залуу хүн. Гэхдээ түүний бүтээлүүд нь аль эрт Монгол түмний дунд алдаршжээ. Тэрээр Монгол Улсын Баянхонгор аймгийн уугуул, МУСТА, залуу хөгжмийн зохиолч юм. Эдүгээ болтол “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хос шарга”, “Миний адуун сүрэг”, “Хонгор нутаг минь”, “Хосын хорвоо”, “Хайрын өдрүүд” зэрэг зургаан цомогтой. “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг нь МУГЖ С.Жавхлан дуулж, “Аавын нутаг” дууг нь МУСТА Л.Болдбаатар дуулсан юм.
