solongonews
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” хүүхдийн гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол боллоо
2018-06-01 17:30
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” хүүхдийн гар зургийн уралдааны Шагнал гардуулах ёслол, Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Хөххот Үндэстний Туршилтын сургууль дээр боллоо.

Жил бүрийн 06-р сарын 01-ний Эх үрсийн баярыг тохиолдуулан уламжлал болгож зохион явуулдаг хүүхдийн гар зургийн уралдааны Шагнал гардуулах ёслол, Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Хөххот Үндэстний Туршилтын сургуульд  боллоо.  

Долоо дахь удаа зохиогдож буй энэхүү уралдаан “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдвээр нэг сарын хугацаатай зарлагдсан бөгөөд ирсэн бүтээлүүдээс нийт 200 шилдэг бүтээл шалгаруулж, эхний гурван байранд 18 бүтээл тунасан байна.

Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэхүй, авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаанд Монгол Улс, Хөххот, Эрээнхот, Хөлөнбуйр, Баяннуур, Шилийнхот, Бугат, Тунляо, Улаанцав, Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, Улаанхад, Хөвөөт шар, Шулуунхөвөөт цагаан хошуу зэрэг аймаг, хотууд болон олон газар нутгаас оролцлоо.

Өмнөх жилд 300 гаруй, түүний өмнөх жилд 150 гаруй бүтээл ирж байсан бол энэ жил хоёр улсаас нийт 1003 бүтээл ирүүлсэн нь долоо дахь удаагийн уралдааны нэгэн томоохон онцлог бөгөөд хамгийн олон бүтээл ирсэн тохиолдол юм.

Гар зургийн уралдааныг Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн алба, Хөххот Үндэстний Туршилтын сургууль хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн бас нэгэн онцлог бол Монгол Улсын Хүүхдийн Урлан бүтээх төвөөс хамтран ажиллаж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлсэн байна.

Ёслолын үеэр авьяаслаг багачууд ая дуу, уран сайхны тоглолтоороо Эх үрсийн баярын бэлэг барьж хурсан олныг баярлууллаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл