solongonews
4368 метрийн өндөрлөг газарт ”эмэгтэй дайчид” хатуужилтай ажиллана
2021-05-17 11:15
4368 метрийн өндөрлөг газарт ”эмэгтэй дайчид” хатуужилтай ажиллана

Хятад улсын Шиньжяны Кашгарын Ташкурган дахь Тажикэ Өөртөө Засах Шяньд байрладаг Карасу хилээр орж гарах хилийн шалган нэвтрүүлэх боомт бол Хятад улсаас Тажикстан руу нээсэн хуурай замын боомт юм. Тус хилийн шалган нэвтрүүлэх цэг нь дунджаар далайн түвшнээс 4000 метрээс дээш өндөрт байрлаж  байдаг. Тэдгээрийн дотор өмнө эгнээний харуулын газар нь далайн түвшнээс дээш 4368 метр байдаг, уур амьсгалын өөрчлөлт ихтэй, зуны улиралд ч ихэвчлэн салхи цастай цаг агаар тохиолдог. Байгалийн хатуу ширүүн нөхцөл байдал, ажлын нарийн төвөгтэй байдалд тэд хатуужилтай хичээн ажилладаг. Хилийн шалган нэвтрүүлэх газарт жижүүр хийдэг эмэгтэй цагдаа нар ихэвчлэн "95-аас хойших оныхон" хүмүүс байдаг. Тэд хилийн хяналт шалгалт, хонгилын хяналт гэх мэт ажлыг голчлон хариуцдаг. Цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүргийг үүрч ирсэн байна.

 Тэд хуулийг чандлан мөрдөж, халуун дулаан үйлчилгээ үзүүлж, ажлын байрны орчноо өөрийн төрсөн нутгаа мэт үздэг байна. Тэдгээрийн дунд Карасугийн хилээр орж гарах хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэй цагдаа нарын багийг 2019 онд бүх Хятадын "эмэгтэйчүүдийн боловсон ажлын байр" цол тэмдгээр шагналаа. Ийнхүү олон олон "үзэсгэлэн гоо эмэгтэй дайчид" цаст Памирын өндөрлөгт дархан үүргээ гүйцэтгэж явна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл