solongonews
Юньнань мужид 5 баллын газар хөдлөлт болов
2020-05-19 20:41
Юньнань мужид 5 баллын газар хөдлөлт боллоо.

    Хятадын Юүньнань мужийн Чяожя шяний захиргааны хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр 19-ний 05:00 цаг хүртэлх байдлаар Чяожя шяньд болсон 5.0 баллын газар хөдлөлтийн улмаас 2 хүн нас барж, 13 хүн шархдаж, мөн хүн нурангинд дарагдсан байна. Өдгөө Дотоодыг аюулаас хамгаалах товчоо, гал команд, яаралтай тусламж зэрэг авран туслах хүчний байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулан авран туслах ажлыг идэвхтэй өрнүүлж байна.

Сурвалжлагч газар хөдлөлтийн голомт бүс Чяожя шяний Шяохэ сууринд очих замдаа жижиг сууринд нэвтрэх зам саадгүй, жижиг суурингийн цөөн тооны олон нийт талбай гаргаж гамшгаас зайлсхийж байгааг, мөн Гал командын анги Шяохэ суурингийн захиргааны нэг давхрын талбайд гамшгийн эрсдэлийг бууруулан авран туслах командын газар байгуулсныг газар дээрээс нь мэдээллээ. Суурингийн захиргааны албан байгууллагын байшин зарим хэсгээрээ ан гарч, ханын зарим хэсэг нь унасан байна.

Газар хөдлөлт болсны дараа Чяожя шянь тэр даруйд нь 16 шянь, сууринд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулан авран туслах, гамшгийн байдлыг бүртгэх, олон нийтийг нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөж, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг бүх хүчээрээ баталгаажуулж байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл