solongonews
”Бөмбөрцгийн тэнүүчлэл” кинотой танилцаарай!
2019-02-22 15:27
”Бөмбөрцгийн тэнүүчлэл” кинотой танилцаарай!


        

Сүүлийн жилүүдэд цагаан сарын амралтын хугацааны кино өрсөлдөөн их болсон. Энэ жилийн хувьд сар шинийн хугацаанд 12 кино нэг л өдөр нээлтээ хийж, цагаан сарын амралтын хугацааны кино орлогын шинэ тэмдэглэлийг бүтээв. Цагаан сарын шинийн нэгэнд олны хүртээл болсон 12 кино нь таван хоногт 5 тэрбум юанийн орлого оллоо. Үүнд: "Бөмбөрцгийн тэнүүчлэл” ба “ Гадна орчлонгийн хачин хүн" гэх хоёр киноны таван өдрийн орлого нэг тэрбум юанийг давсан байна.
"Бөмбөрцгийн тэнүүчлэл” нь Хятад улсын бүтээсэн анхны ШУ-ны сэдэвт кино юм. Уг кино нь эхний хэдэн өдөрт орлого нь бусад кинонуудад хүрэхгүй байсан ч үзэгчдийн өндөр үнэлгээгээр үзэх хүний тоо олон болж, орлого нь хурдтай нэмэгдсэн байна. Тус кино нь амьд ертөнцөөс салж, 2075 онд болох үйл хэргээр сэдэвлэсэн байна. 

Нар хөгшрөн тасралтгүй гадагш тэлж дэлхийн бөмбөрцгийг залгих аюултай болжээ. Дэлхийн бөмбөрцөг, хүн төрөлхтөн устах аюулд учирсан үед хүн 10 мянга гаруй суурь од гарагийн хөдөлгүүр машиныг бүтээн, дэлхийн бөмбөрцөгтэй хамтдаа нарны аймгаас зугтаж, хүн төрөлхтний шинэ гэр орныг хайсан үйл явдал болно. Уг кино 02-р сарын 18-ны өдрийг болтол 3.8  тэрбум юанийн орлого олж, энэ цагаан сарын киноны жагсаалтыг тэргүүллээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл