solongonews
Хятад Африк хамтран цар тахлын эсрэг тэмцэж байна
2020-08-13 09:42
Хятад Африк хамтран цар тахлын эсрэг тэмцэж байна.

Хятадаас Африкийн холбоонд суугаа төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс 11-ний өдөр халдварын эсрэг хамтран тэмцэх цахим хурал хийж, туршлага солилцсон байна. Энэхүү уулзалтад оролцсон албаны хүмүүс Хятад Африк эв нэгтэй, хамтран ажиллах нь Африкт дэгдсэн Ковид-19-ийн халдварыг даван туулахын чухал баталгаа болж байна гэдэгт санал нэгджээ.

Хятадаас Африкийн холбоонд суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, Хятад улсын Африкийн судалгааны хүрээлэн, Хятад улсын Халдварт өвчин судлалын төв, НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс, Африкийн холбоо зэрэг байгууллагын албаны хүмүүс мөн өдрийн уулзалтад оролцов.

Хятадаас Африкийн холбоонд суугаа төлөөлөгчдийн газрын ахлагч Лю Юйши хэлэхдээ: - Африкт Ковид-19-ийн халдвар тархсаны дараа Хятад улс эн тэргүүнд Африкийн ард түмэнд тусалж, Африкийн Холбоо болон Африкийн орнуудад халдварт өвчний эсрэг эд хэрэгслийг олон удаа хүргэж, Африкийн 11 оронд эмнэлгийн мэргэжилтний багаа илгээн, Африкийн талтай мэргэжилтний видео хурал хийж, оношилгоо эмчилгээний техникийн туршлагаасаа харамгүй солилцсон юм гэжээ.

НҮБ-ын Африкийн эдийн засгийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Вера Сонгуй Африк тахал өвчний эсрэг тэмцэхэд Хятад улс дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.

Африкийн холбооны Комиссын дэд дарга Томас Квеси Куарти хэлэхдээ: -  Хятад, Африкийн эв нэгдэл нь халдварын эсрэг тэмцэлд маш их ач холбогдолтой юм гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл