06 дугаар сарын 13-ны өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 06-р сарын 13-ны өдөр Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Наная Махутатай цахим уулзалт хийжээ.
06 дугаар сарын 14-ний өдөр:
“Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны олон улсын форум - 2022” 06 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Ирээдүйд чиглэсэн гурван орны хамтын ажиллагаа - Өнө батын энх тайван, хамтын хөгжил ба соёл” сэдвийн хүрээнд зохиогдсон байна.
06 дугаар сарын 15-ны өдөр:
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 15-ны өдөр цахимаар үг хэлэхдээ:
- АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Их Британий Ерөнхий сайд Б.Жонсон нартай утсаар ярьж, цэргийн тусламж үзүүлэх, Украиныг Европын холбоонд элсүүлэх зэрэг асуудлаар ярилцсан гэжээ.
06 дугаар сарын 16-ны өдөр:
Сирийн дүрвэгсдийг нутаг буцаах олон улсын IV бага хурал энэ сарын 16-ны өдөр Сирийн нийслэл Дамаск хотод өндөрлөв. Дүрвэгсдийг нутаг буцаах ажлыг зохицуулах Сири-Оросын хамтарсан агентлаг, НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон хүмүүнлэгийн бусад байгууллагуудын төлөөлөгч оролцсон дөрвөн өдрийн уулзалтаар Сирийг сэргээн босгоход туслах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд үргэлжлүүлэн цохилт өгч, Сирийн дүрвэгсдийг нутаг буцаахад туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
06 дугаар сарын 17-ны өдөр:

Хятад улсын нисэх онгоц тээгч “Фүжянь” нэртэй гурав дахь хөлөг онгоц 06 дугаар сарын 17-нд Шанхай хотноо албан ёсоор ашиглалтад оров.
06 дугаар сарын 18-ны өдөр:
Орон нутгийн цагаар 06-р сарын 18-нд Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахян болон ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Борелли нар Венийн хэлэлцээрийн сүүлийн үеийн ахицтай холбогдуулан утсаар ярьж, санал бодлоо солилцов,
06 дугаар сарын 19-ний өдөр:

Хятадын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, 2022 оны 06-р сарын 19-ний өдөр Хятад улс газарт суурилуулсан, пуужингийн довтолгоог дунд шатанд нь амдан устгах технологийн туршилтыг амжилттай хэрэгжүүлэв. Энэ удааны туршилт нь сэргийлэлтийн шинж чанартай байж, ямар нэгэн улс оронд чиглүүлээгүй юм гэжээ.
