БНХАУ-аас Иорданд суугаа элчин сайд Чэнь Чуаньдүн, Иорданы Эрүүл мэндийн сайд Фейлас Хавари нар нисэх онгоцны буудалд вакциныг хүлээлгэн өгөх ёслолд оролцов.
Чэнь Чуаньдүн:
- Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Иордан хоёр орон халдварын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан туслалцсаар ирсэн. Хятадын тал бэрхшээлийг даван туулж Иорданы талд вакцины туслалцаа үзүүлж буй нь вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа биелүүлж буй хэрэг юм. Иорданы тал Синофармын клиникийн туршилтад идэвхтэй оролцож, дүрвэгсдийг вакцинжуулалтад хамруулан халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ. Хятад улс цаашид Иорданы талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Иорданы тал халдвартай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд тууштай дэмжлэг үзүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэнэ гэж хэллээ.
